Эмзэг бүлгийн иргэдийг ЭМД-д хөнгөлөлттэй хамруулна

Хуучирсан мэдээ: 2012.08.12-нд нийтлэгдсэн

Эмзэг бүлгийн иргэдийг ЭМД-д хөнгөлөлттэй хамруулна

Эмзэг бүлгийн иргэдийг Эрүүл мэндийн даатгалд хөнгөлөлттэй хамруулах зорилгоор “Эрүүл мэндийн даатгалд эмзэг бүлгийн иргэдийг бүрэн хамруулах загвар төсөл”-ийг боловсруулжээ. Уг төсөл нь Эрүүл мэндийн яам, Азийн хөгжлийн банк болон Японы ядуурлыг бууруулах сангийн дэмжлэгтэйгээр “Улаанбаатар хотын эмзэг бүлгийн хүн амын эрүүл мэндийн тусламж үйлчилгээний хүртээмжийг сайжруулах төсөл”-ийн хүрээнд хэрэгжих юм. Судалгааны явцад дөрвөн хорооны туршилтаар 3160 иргэн Эрүүл мэндийн даатгалд хамрагдаагүйг тогтоосон байна. Тиймээс эмзэг бүлгийн иргэдийг Эрүүл мэндийн даатгалд хамруулах боломжийг олон улсын туршлагаар судалж, бодлого боловсруулагчдад санал хүргүүлжээ.

Д.ЖАРГАЛ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж