Н.Төгсцогт: Одоо ганц л даваа үлдлээ

Хуучирсан мэдээ: 2012.08.12-нд нийтлэгдсэн

Н.Төгсцогт: Одоо ганц л даваа үлдлээ

17-хон настайдаа дэлхийн аваргаас мөнгөн медаль хүртэж, Монголын ширэн бээлийтнүүдийн амжилтыг дэлхийн тавцанд тахалж байсан Гавьяат тамирчин Н.Төгсцогт Монгол Улсын нэрийг олимпийн рингэнд цуурайтуулж байна. Анхны олимпдоо мордсон тэр Лондонгийн рингэнд хүндхэн сугалаа татсан ч өрсөлдөгч болгоноо, тулаан бүртээ ялалт байгуулж, өдгөө аваргын төлөө өрсөлдөхөөр өөрийгөө бэлтгэж байна. 

Шийдвэрлэх хариуцлагатай тулааны өмнө тэрбээр Facebook хуудсандаа ийн бичжээ.

“Та нарт ямар байсан бэ? Ring announcer-ийг “Хөх булан” гээд л зарлах мөч хүртэл өөртөө итгэлтэй байсан ч нэлээд түгшсэн шүү. Ачит багш нарын маань хөдөлмөр, ард түмний маань заяа түшиж, би мөнгөн медалийн болзол хангалаа гэж бодогдож байна. Одоо ганцхан даваа үлдсэн. Хичээх болно оо. Би онцгойлон нэг зүйлийг хэлэхийг хүсч байна. Монголын олимпйин боксын холбооныхондоо маш их баярлаж байна. Энд надтай хамт нойр хоолоо хасч, хөлс хүчээ шавхаж яваа Ц.Бат-Энх ахдаа, холбооны ерөнхийлөгч Ч.Ганзориг болоод шигшээ багийн ахлах дасгалжуулагч Д.Ганзориг, дасгалжуулагч Э.Сайнбилэг, эмч Бат-Очир нартаа баярлалаа. Бас хамт бэлтгэл сургуулилт хийдэг боксын нийт хамт олон, тамирчдадаа баярлалаа. Энэ мөнгөн медаль Монголын боксеруудын амжилт шүү гэдгийг хэлмээр байна. Одоо ганцхан даваа үлдсэн. Би түүнд л тэмүүлж байна. Авахыг хүсч байна. Бүх чадлаараа хичээнэ”

Энэ бол Н.Төгсцогтыг үг. Үлдсэн ганц даваагаа амжилттай давж, хүсэл зорилгоо биелүүлэхийг хүсье.

С.ЦЭЛМЭГ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж