Санхүүгийн хүндрэлтэй байдлаа даван туулахад нь туслах зорилгоор Катар Улс Египетийн төв банкинд хоёр тэрбум ам.доллар хадгалуулахаар болжээ. Катарын Шейх Хама́д бин Хали́фа Аль Та́ни Египетийн Ерөнхийлөгч Мухаммед Мурситай Египетийн нийслэл Каир хотноо уулзах үеэр дээрх шийдвэрээ танилцуулсан байна. Египетийн төв банкны мөнгөний нөөц өнгөрсөн 2011 оны хоёрдугаар сард дарангуйлагч агсан Хосни Мубарак суудлаасаа бууснаас хойш маш их багасчээ. Египетийн төв банкны мөнгөний нөөц жил хагасын өмнө 36 тэрбум ам.доллар байсан бол одоо дөнгөж 14.4 тэрбум ам.доллар болжээ. Тус улсад бэлэн мөнгөний хомсдол бий болсноор импортын гол бараа болох гурил, шатахуун зэргийг худалдан авах чадвар буурсан байна. Мөн олон улсын санхүүгийн зах зээл дээрх үнэлэмж ч буурчээ.
Египетийн Каирт болсон уулзалтын үеэр Олон улсын валютын сангийн төлөөлөгч Египетэд болсон улс төрийн үймээний үр дүнд уналтад ороод буй аялал жуулчлал болон гадны хөрөнгө оруулалтыг сэргээхэд зориулж, 3.2 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийхээр болсон тухай мэдэгджэ
Б.АНХТУЯА