Б.Сэр-Од олимпийн замд хурдална

Хуучирсан мэдээ: 2012.08.12-нд нийтлэгдсэн

Б.Сэр-Од олимпийн замд хурдална

Лондонгийн олимпийг зорьсон Монголын баг тамирчдаас хамгийн түрүүнд олимпийн эрхээ авсан Монгол Улсын Гавьяат тамирчин Б.Сэр-Од өнөөдөр олимпийн замд хурдлах гэж байна. Дэлхийн топ-10 марафоны нэгт зүй ёсоор багтах чансаа өндөр Лондонгийн марафонд эхний 10-т багтсанаар олимпийн эрхээ өвөртөлсөн тэрбээр өнөөдөр Монголын цагаар 18.00 цагт олимпийн эрэгтэйчүүдийн марафонд өрсөлдөх юм. Түүний хамт 104 тамирчин олимпийн талбарт өрсөлдөх ажээ.

Б.Сэр-Одын хувьд хувийн дээд амжилт нь 2 цаг, 11 минут, 05 секунд. Харин олимпийн дээд амжилт 2:06:32, дэлхийн рекорд 2:03:38 байдаг ажээ.

С.ЦЭЛМЭГ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж