
Владимир Путин анх 2000 онд Ерөнхийлөгчөөр сонгогдон ажиллаж эхэлснээс хойш ОХУ-ын зэвсэгт хүчнийг “хүйтэн дайн”-ы үеийнх шиг сүр хүчтэй болгох асуудалд онцгой анхаарч иржээ. Ерөнхийлөгчөөр улирлан сонгогдож, 2008 оныг хүртэл төрийн тэргүүнээр ажилласан тэрбээр дөрвөн жил “завсарлаад”, өнгөрсөн тавдугаар сард болсон Ерөнхийлөгчийн сонгуульд ялалт байгуулснаар ирэх зургаан жилд ОХУ-ын төрийн эрхийг барих болсон билээ. Тэрбээр “Би төрийн эрхийг барих хугацаандаа ОХУ-ын зэвсэгт хүчнийг гадны орны ямар ч дайралтаас хамгаалж чадах хэмжээний хүчирхэг болгоно” хэмээн мэдэгдсэн байна.
Б.АНХТУЯА