Д.Рагчаа “Макс”-ын ойн барилдаанд өнгөллөө

Хуучирсан мэдээ: 2012.08.12-нд нийтлэгдсэн

Д.Рагчаа “Макс”-ын ойн барилдаанд өнгөллөө

“Макс” группийн 20 жилийн ойд зориулсан эрийн гурван наадам өчигдөр Хүй долоо худагт боллоо. Баяр наадмын хүчит бөхийн барилдаанд Улсын арлсан Х.Мөнхбаатар, Г.Эрхэмбаяр, Улсын гарьд Д.Рагчаа, Улсын заан Д.Баасандорж, М.Өсөхбаяр, Б.Соронзонболд, Ч.Санжаадамба, Улсын харцага Л.Пүрэвжав, Т.Мөнгөнцоож, Ө.Бат-Орших, Т.Өсөх-Ирээдүй, Ц.Содномдорж, А.Бямбажав нарын тэргүүтэй улс, аймгийн алдар цолтой хүчит 104 бөх зодоглосноос Архангай аймгийн Булган сумын харьяат, “Хүч” спорт хороо, Нийслэлийн Хөдөлгөөнт эргүүлийн газар, “Бөхбилэгт” дэвжээ, “Макс” группийн бөх улсын шинэ гарьд Д.Рагчаа түрүүлж, 10 сая төгрөгийн бай хүртсэн бол Хөвсгөл аймгийн Шинэ-Идэр сумын харьяат, “Сүлд” спорт хороо, “Хөвсгөлийн хүчтэн” дэвжээ, “Энержи ресурс” компанийн бөх, улсын арслан Х.Мөнхбаатар үзүүрлэн таван сая төгрөгийн бай хүртлээ.

Шөвгийн дөрөвт Увс аймгийн Улаангом сумын харьяат, “Увснуур” дэвжээ, БХИС-ийн бөх, улсын харцага Ө.Бат-Орших, Архангай аймгийн Булган сумын харъьат, “Алдар” спорт хороо, Зэвсэгт хүчний 150-р анги, “Бөхбилэгт” дэвжээ, “Хера холдинг”  компанийн бөх, улсын начин Р.Пүрэвдагва нар шалгаран үлдэж тус бүр хоёр сая төгрөгийн бай хүртсэн юм.
 

ЭХ СУРВАЛЖ: www.undesniibukh.mn
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж