Хуучирсан мэдээ: 2010.05.14-нд нийтлэгдсэн

Үхрийн махан ороомог

Орц: / хоёр хүний порц/

-600-800гр үхрийн цул мах
-300-400гр гурил
-75гр масло
-4 х/х ургамлын тос
-1 ш хольсон өндөг
-50гр цацах гурил
-250гр жижиглэн хэрчсэн мөөг
-1ш сонгино, хэрчсэн
-1ш сармисны хумс, хэрчсэн
-1 ц/х шальфей, чабрец
-25гр талхны үйрмэг
-1ш тахианы мөч, машиндсан
-давс, перц

Хийх арга:
Үхрийн махаа шарахад бэлтгэж янзлаад давс болон перцээр амтална.
-Хайруулын тавгандаа ургамлын тос болон масло хийж халаана. Халаасан тосон дээрээ амталсан махаа хийн тал бүрийг нь 5 минут борлотол нь шарна. Борлуулсан махаа гаргаад  хөргөнө.
-Хайруулын тавгандаа дахин тос, масло хийн халаана. Дээрээс нь жижиглэн хэрчсэн мөөг хийн зөөлөртөл нь  хуурна. Дээрээс нь сонгино болон сармисаа хийн болтол нь 5 минут орчим хуурна. Дараа нь амтлагч хэрчсэн ногоогоо  хийн холилдтол нь хутгана. Ингээд махаа гарган хөргөнө.
-Хуурсан махаа  хөргөгчинд хийж түр хөргөнө.
-Гурилаа зууран элдэж махаа орооход бэлэн болгоно.
-Хуурсан махан  дээрээ машиндсан тахианы мах болон талхны үйрмэгээ хийн холилдтол нь сайтар хутгана. Ингээд элдсэн гурилан дээрээ 10 см зузаантай жигд тараан түрхэж өгнө.
-Дээрээс нь шарсан махаа тавин гурилаараа битүү орооно.
-Урьдчилан тосолсон поднос дээр ороосон махаа тавиад гадаргууг нь өндөгний шараар сайтар бүрж өгнө.
-Ингээд ороосон махаа  шархаасаа өмнө хөргөгчинд 30 минут орчим хөргөнө.
-30 минут хөргөсний дараа урьдчилан халаасан 250С (Gas mark 7)-д 35 минут орчим шарна.
-Ингээд бэлэн болсон ороомогоо гаргаж ирэн зүсэхээсээ өмнө 10 минут орчим хөргөнө. Дараа  нь хооронд нь 10см хэмжээтэй зүсэж таваглана.

Хоол.мн

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж