
"Лондон-2012" зуны XXX олимпийн наадмын чөлөөт бөхийн эрэгтэйчүүдийн 84 кг-д жинд эх орноо төлөөлж буй ОУХМ О.Үйтүмэн дөнгөж сая олимпийн дэвжээнд эхний барилдаанаа хийж, Гүржийн Дато Марсагишвилид 1-9, 3-7 харьцаатай хоёр үед ялагдлаа.
Түүнийг ялсан Гүржийн бөх цаашид амжилттай барилдаж, финалд шалгарвал О.Үйтүмэн дагах барилдаанд зодоглох боломжтой.
С.ЦЭЛМЭГ