Чөлөөт бөхийн өнөөдрийн тэмцээн эхэллээ

Хуучирсан мэдээ: 2012.08.11-нд нийтлэгдсэн

Чөлөөт бөхийн өнөөдрийн тэмцээн эхэллээ

"Лондон-2012" зуны XXX олимпийн наадмын эрэгтэйчүүдийн чөлөөт бөхийн тэмцээний хоёр дахь өдрийн барилдаанууд эхэллээ. Хуваарь ёсоор өнөөдөр эрэгтэйчүүдийн 60, 84 ба 120 кг-ын жингийн барилдаан болж, аваргууд тодрох юм.

Харин Монголын тамирчдаас ОУХМ Ж.Чулуунбат 120 кг-д, О.Үйтүмэн 84 кг-ын жинд зодоглоно. Манай хоёр бөхийн тухайд хоёул эхний тойрогт гоц мөргөжээ. Улмаар Ж.Чулуунбат шөвгийн 16-д Сенегалын Малал Ндиайетай барилдах бол О.Үйтүмэн Гүржийн Дато Марсагишвилитэй барилдахаар сугалаа татжээ.

Лондон дахь ExCel ордонд одоо дээрх гурван жингийн тэгшитгэлийн тойргийн барилдаанууд болж байна.

С.ЦЭЛМЭГ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж