Японы Гадаад хэргийн яамны сайд Коитиро Гэмба өнөөдөр буюу бямба гаригт хийсэн мэдэгдэлдээ БНСУ-тай маргаантай байгаа арлын асуудлаар Олон улсын шүүхэд хандах болсноо мэдэгджээ. Учир нь Япон болон БНСУ-ын эрх баригчид Солонгосын хойг болон Японы арлуудын хооронд оршдог хадархаг хоёр арлыг эзэмших асуудлаар эртнээс маргалдаж байгаа. “Kyodo” мэдээллийн агентлагийн мэдээлснээр БНСУ-ыг дээрх арлыг эзэмших шийдвэрээ цуцлахыг Японы Засгийн газар шаардаж байсан аж. Хэрвээ БНСУ-ын Засгийн газар дээх шаардлагыг хүлээн авахгүй бол хоёр орны хамтын ажиллагаанд сэв суулгасан асуудал болно хэмээн мэдэгдэж байжээ. Япон улс өөрсдийн нь шаардлагыг хүлээн аваагүй БНСУ-ын шийдвэрийг эсэргүүцэж ийнхүү Олон улсын шүүхэд хандахаар болжээ.
Э. Анхтуяа