Жессика Симпсоны аав согтуугаар жолоо барьжээ

Хуучирсан мэдээ: 2012.08.11-нд нийтлэгдсэн

Жессика Симпсоны аав согтуугаар жолоо барьжээ

Америкийн нэрт дуучин, жүжигчин, загвар зохион бүтээгч Жессика Симпсоны аав Жоеийг Лос-Анжелост согтуугаар жолоо барисны улмаас цагдаа нар торгожээ. Тэрбээр наймдугаар сарын 4-нд Лос-Анжелосын Шермен Оак дүүрэгт явж байгаад ийнхүү цагдаа нарт торгуулсан гэнэ.

Жое архи ууж цагдаа нарт торгуулсан явдал нь анхны тохиолдол ч түүний энэхүү болчимгүй үйлдэл охин Жессикад үнэхээр таалагдаагүй аж. Учир нь түүнийг цагдаагийн газар байхад нь Жессика өөрийн биеэр аавыгаа ирж авсан гэнэ. Харин түүний аав согтуугаар жолоо барисныхаа төлөө 5000 ам.доллараар торгуулжээ. Өөрт нь тохиолдсон таагүй явдлын дараа Жессика Twitter хуудсан дээрээ сэтгэл дундуур байгаагаа фэнүүдтэйгээ нуулгүй хуваалцжээ.

Э. Анхтуяа
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж