Нийслэлийн цагдаагийн газрын Хүүхэд хамгаалал, хаяг тогтоох төвд жилд 1100-1300 хүүхэд ирдэг ажээ. Тэдний 95 хувийг эцэг, эхэд нь хүлээлгэн өгдөг гэнэ. Харин эцэг, эхийг нь тогтоож чадаагүй хүүхдүүдийг асрамж халамжийн байгууллагуудад хүргэн өгдөг байна. Энэ тухай албаны хүн “Сүүлийн жилүүдэд эцэг, эхчүүд хүүхдээ хаях, “тэнэмэл хүүхэд” гэх хаягтай болгох байдал харьцангуй багассан. Энэ нь халамжийн байгууллага олноор байгуулагдсантай холбоотой юм” гэв.
Д.ЖАРГАЛ