Богд сумын волейболчид хошой алтын эзэд боллоо

Хуучирсан мэдээ: 2012.08.11-нд нийтлэгдсэн

Богд сумын волейболчид хошой алтын эзэд боллоо

“Баянхонгор бага олимп 2012”-ын волейболын төрөлд эрэгтэй, эмэгтэй нийт 60 баг өрсөлдөн шилдгээ шалгарууллаа. Эмэгтэй багийн алтан медалийг Баянцагаан сумын баг, мөнгөн медалийг нэгдүгээр баг, хүрэл медалийг  Шинэ жинст сумын баг тамирчид авлаа. Харин эрэгтэй багийн алтан медалийн эздээр Богд сумын баг шалгарч, мөнгөн медалийг Эрдэнэцогт сум, хүрэл медалийг Жинст сумын баг тамирчид тус тус шалгарлаа. Сонирхуулахад, Богд сумын багийнхан сүүлийн 11 жил аймгийнхаа шилдэг багаар шалгарч байсан бөгөөд “Баянхонгор бага олимп”-наадмын хошой алтан медалийн эзэд болсон юм.

Тус аймгийнхан волейболчид 1975 оноос хойш улс, хот, аймгийн уралдаан, тэмцээнүүдэд амжилттай оролцон медальт байруудыг эзэлж байсан түүхтэй юм байна.

Г.Даша

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж