Тиймээс ч авьяаслаг миссийн төрөлд олон орны гоо бүсгүйчүүдийг ардаа орхисон байна. Түүнийг “Шилдэг өнгө” продакшны найруулагч Ц.Хүсэлбаатар болон жүжигчин С.Өлзийхүү нарын охин гэдгийг мэдэхгүй хүн цөөн биз ээ. Тус тэмцээний эцсийн шатны шалгаруулалт нь энэ сарын 18-нд болно. Х.Баярмаагийн аав Ц.Хүсэлбаатараас цөөн асуултад хариулт авлаа.
-Охин тань авьяаслаг миссийн төрөлд шилдэг 15-д үлдсэн байна. Охиндоо хэр найдвар тавьж байна вэ?
-Мэдээж охиндоо их найдвар тавьж байгаа. Би гэлтгүй монголчууд их дэмжиж байгаа байх. 100 гаруй орны гоо бүсгүйтэй өрсөлдөнө гэдэг амаргүй. Зурагтаар үзэхэд их өрсөлдөөнтэй болж буй нь харагдаж байна лээ. Охин минь байнга утсаар ярьж, өдөртөө болсон үйл явдлаасаа ярьдаг. Их олон найзтай болсон гэсэн.
-Хэдхэн хоногийн дараа дэлхийн мисс тодрох гэж байна. Хэр догдолж байна вэ?
-Маш их догдолж байна.
Эх сурвалж: "Өдрийн шуудан" сонин