Б.Эрдэнэхүү “Бага олимп”-ийн үндэсний бөхөд түрүүллээ

Хуучирсан мэдээ: 2012.08.11-нд нийтлэгдсэн

Б.Эрдэнэхүү “Бага олимп”-ийн үндэсний бөхөд түрүүллээ

“Бага олимп”-ийн наадмын үндэсний бөх тойргоор барилдан шигшээд таван бөх үлдсэнээс аймгийн арслан Б.Эрдэнэхүү, Ч.Баасанбат нар үзүүр түрүүнд үлдсэн юм.

Аймгийн арслан Б.Эрдэнэхүү тойргоор 16 барилдсанаас нэг унаатайгаар алтан медалийн эзэн боллоо. Харин аймгийн арслан Ч.Баасанбат хоёр унаатайгаар удаалсан бол хүрэл медалийн эзнээр аймгийн арслан Б.Бат-Орших шалгарсан юм. Энэ удаагийн “Баянхонгор бага олимп 2012”-ын бэлэг тэмдэг говийн ховор амьтан болох мазаалай байсан бөгөөд медалийг мазаалайн чихмэл тоглоом дагалдаж байгаа юм.

Г.Даша

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж