
Аймгийн арслан Б.Эрдэнэхүү тойргоор 16 барилдсанаас нэг унаатайгаар алтан медалийн эзэн боллоо. Харин аймгийн арслан Ч.Баасанбат хоёр унаатайгаар удаалсан бол хүрэл медалийн эзнээр аймгийн арслан Б.Бат-Орших шалгарсан юм. Энэ удаагийн “Баянхонгор бага олимп 2012”-ын бэлэг тэмдэг говийн ховор амьтан болох мазаалай байсан бөгөөд медалийг мазаалайн чихмэл тоглоом дагалдаж байгаа юм.
Г.Даша