Дэлхийн хөгжмийн ертөнцөд өөрийн байр суурийг аль хэдийнэ эзэлсэн топ хатагтай НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мунтай ярилцан эелдэгээр инээмсэглэн зогсож байгаа нь ийнхүү паппарацид өртсөн байна.
Тэрбээр энэхүү арга хэмжээний үеэр сонгодог хар цагаан өнгө хосолсон хүрмээр гоёж, чихэндээ этгээд шаргал өнгийн ээмэг зүүсэн нь түүнийг үнэхээр донжтой харагдуулжээ.
Мөн нэрт дуучин шинэ уран бүтээлийн клипний зураг авалтыг Нью-Йорк дахь НҮБ-ын Ерөнхий Ассемблейн байранд авах гэнэ. Дээрх шинэ клипэнд хүний эрхийн зарим асуудлыг хөндсөн агуулгатай хэд хэдэн дүрс байхаас гадна Багдадад болсон гэмт халдлаганд өртсөн хүмүүсийн дурсгалд зориулж уг уран бүтээлийг хийж байгаа аж.