Монголбанкнаас экспортолсон алтны сорьцыг өөрчлөх замаар өөрсдөдөө ашиг унагаж байсан Монголбанкны валютын газрын "Эрдэнэ сан"-гийн нягтлан бодогч С.Цагаанхүү болон алтны ченжүүд болох Б,Н,Ц нарт холбогдох хэргийг УМБГ-т нэмж шалгаж байгаа. Энэ хэргийн прокуророор Нийслэлийн прокурорын газрын прокурор О.Мөнхбаатарыг шинээр томилсон байна.
Сануулахад, дээрх хэрэгт холбогдогчдыг Эрүүгийн хуулийн 148.3-т зааснаар буюу бусдын эд хөрөнгийг залилан мэхэлж авсан, зохион байгуулалттай бүлэг, гэмт хэрэг бүлэглэн үйлдсэн, түүнчлэн энэ хэргийн улмаас онц их хэмжээний хохирол учирсан гэсэн үндэслэлээр буруутгаж буй юм.
Д.ЖАРГАЛ