Инфляци 0.6 хувиар өсчээ

Хуучирсан мэдээ: 2012.08.11-нд нийтлэгдсэн

Инфляци 0.6 хувиар өсчээ

Өргөн хэрэглээний барааны үнийг инфляци гэсэн мэргэжлийн хэллэгээр нэрлэдэг. Энэ оны долдугаар сард инфляци өмнөх сарынхаас 0.6 хувиар өсчээ. Энэ нь оны эхнээс 10.4, өмнөх оны мөн үеийнхээс 14.5 хувиар өссөн үзүүлэлт аж. Ингэснээр жилийн инфляци улсын хэмжээнд 15.3 хувьд хүрсэн байна.

Ерөнхий индекс өмнөх сарынхаас өсөхөд хүнс, ундаа, усны бүлгийн барааны үнэ дүнгээрээ 1.3, гэр ахуйн тавилга, барааных 0.8 хувиар өссөн нь голлон нөлөөлжээ. Инфляци нэгдүгээр улиралд огцом өссөн бол сүүлийн дөрвөн сард өсөлт нь саарсан байна. Хэнтий аймагт өргөний хэрэглээний барааны үнэ 0.6 хувиар буурч дифляци болжээ. Тэгвэл Архангай аймагт инфляци өнгөрсөн сард 2.2 хувиар өссөн нь хамгийн өндөр өсөлтөд тооцогдож байна.

Д.Жаргал

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж