БНСУ-д монгол залуу хүчингийн хэрэгт сэжиглэджээ

Хуучирсан мэдээ: 2012.08.11-нд нийтлэгдсэн

БНСУ-д монгол залуу хүчингийн хэрэгт сэжиглэджээ

БНСУ-д ажиллаж амьдарч байгаа Монгол Улсын иргэн А-г Солонгос эмэгтэйчүүдийг хүчиндэхийг завдсан гэх  хэргээр буруутган баривчилжээ. Энэ тухай БНСУ дахь Монголчуудын мэдээллийн сайт болох www.mglradio.com сайтад “Тус улсад ажиллаж, амьдардаг Монгол улсын иргэн 26 настай A -г  Ыжонгбү хотын цагдаагийн газраас саатуулаад байна. Учир нь тэрээр өчигдөр орой  22.50 цагийн орчим согтуугаар  Ыжонгбү хот, Юнгхёнг дунд байх Лотте март дэлгүүрийн  гадаа байх сандал дээр сууж байсан 18 настай охин болон, 42 настай эмэгтэйг тус тус тэврэн, чирч явах үйлдэл гаргасан” хэмээн мэдээлжээ. 

Д.ЖАРГАЛ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж