Японы соёлын өдрийг өнөөдөр 17.00 цагт Үндэсний соёл амралтын хүрээлэнд тэмдэглэх юм байна. Тус үйл ажиллагааг Монгол-Японы төв, Үндэсний соёл амралтын хүрээлэн, Кендамагийн холбоо, “СТ-Арт” зэрэг байгууллагууд дэмжин ажиллаж байгаа аж.
Японы соёлын өдөрлөгийн хүрээнд АХА тэмцээн, хамтлаг дуучдын тоглолт, Косплэй тэмцээн болох юм байна.
Тус өдөрлөгт оролцохыг хүссэн хүмүүс кимоно, юката, косплэй, J style зэргээр хувцаслан ирж үйл ажиллагаанд нэгдэх боломжтой гэнэ.
Д.Жаргал