Хотын дарга орлогч нараа томиллоо

Хуучирсан мэдээ: 2012.08.11-нд нийтлэгдсэн

Хотын дарга орлогч нараа томиллоо

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл НИТХ-ын Тэргүүлэгчидтэй зөвшилцсөний дагуу гурван орлогчоо шинээр томиллоо.

Нийслэлийн Засаг даргын Үйлдвэрлэл, экологийн асуудал хариуцсан орлогчоор Даваахүүгийн Пүрэвдавааг, Нийгмийн  хөгжлийн асуудал хариуцсан орлогчоор Цэндийн Баатархүүг, Барилга, хот байгуулалт, дэд бүтцийн асуудал хариуцсан орлогчоор Нямдаваагийн Гантөмөрийг томилсон байна.

Д.Пүрэвдаваа нь 1978 онд төрсөн, 34 настай, эдийн засагч мэргэжилтэй. 2002 онд Монгол бизнес дээд сургуулийг эдийн засагчаар, 2007 онд Удирдлагын академийн Нийгмийн удирдлагын сургуулийг тус тус төгссөн. 2000-2003 онд “Интернет хаус” компанид менежер, 2003-2007 онд “Юу-Би-Нет” компаний Гүйцэтгэх захирал, 2007-2008 онд Петровис компаний менежерээр ажиллаж байжээ.

Цэндийн Баатархүү нь 1981 онд Хэнтий аймагт төрсөн, 31 настай. 2003 онд МУИС-ийн Нийгмийн Шинжлэх Ухааны Сургуулийг улс төр судлаач, 2004 онд Хан-Уул дээд сургуулийг математик бизнесийн эдийн засаг бакалавр мэргэжлээр төгссөн. 2005-2006 онд Засгийн газрын Хэвлэл мэдээллийн албаны дарга, 2006-2007 онд Хан-Уул дээд сургуульд багш, 2006-2008 онд Соёмбо дээд сургуульд багш, 2004 оноос өнөөг хүртэл “Монголын Лектор төв”-ийн захиралаар ажиллаж байжээ.

Н.Гантөмөр нь 1962 онд төрсөн 50 настай. 2001 онд Өлзийт дээд сургуулийг санхүүгийн менежер, 2005 онд Удирдлагын академид сурч төрийн удирдлагын менежерээр төгссөн. 1997-2000 онд Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын орлогч, 2005-2008 онд Удирдлагын академийн Санхүү, аж ахуйн даргаар, 2008-2010 “Зууны ирээдүй” компаний захирал, 2012 оноос Нийслэлийн Ардчилсан намын Хэрэг Эрхлэх газрын даргаар ажиллаж байна.

Эх сурвалж: http://ulaanbaatar.mn/
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж