БСШУЯ-аас хэвлэлийн компаниудтай гэрээ хийн энэ жилийн ерөнхий боловсролын сургуулиудын сурах бичгийг хэвлэж дуусгажээ.
Одоогийн байдлаар 1-12 ангийн 89 төрлийн сурах бичгийг нийслэлийн сургуулиудаар тарааж дууссан бөгөөд удахгүй орон нутгийн сургуулиудаар тараах ажээ.
Ерөнхий боловсролын сургуулийн дунд, ахлах ангийн сурах бичиг гадуур худалдаалагдаж эхэлсэн бөгөөд 2250-3420 төгрөгийн үнэтэй байна. Сурах бичгийг хаана худалдаалж байгаа болон бусад мэдээллийн БСШУЯ-наас хэвлэлийн хурал хийж олон нийтэд зарлахаар төлөвлөөд байгаа гэнэ.
Дашрамд дурьдахад, бага ангийн сурагчдын сурах бичиг дэндүү хүнд, бага зургаан настай хүүхдүүд авч явахад бэрхшээлтэй байдаг тул энэ жилийн сурах бичгийн жинг багасгасан байна.
С.СҮНДЭР