Английн хоёр цэрэг Афганистанд амиа алджээ

Хуучирсан мэдээ: 2012.08.11-нд нийтлэгдсэн

Английн хоёр цэрэг Афганистанд амиа алджээ

Английн Батлан хамгаалахын яамнаас өчигдөр буюу баасан гаригт мэдээлснээр Афганистаны Гильмменд мужид тус улсын хоёр цэрэг амиа алдсан байна.

Тус мужийн Нади-Али дүүргийн захирагчийн мэдээлснээр амиа алдсан хоёр цэрэг хоёулаа зэвсэгт бүлэглэлийн гарт амиа алдсан болохыг тогтоожээ. Цагдаагийн ажилтнуудын мэдээлснээр тэдний нэг нь пүрэв гаригт, нэг нь баасан гаригийн шөнө дунд өөрийн цэргийн төв байранд байрлаж байхдаа амиа алдсан гэнэ. Албаны хүмүүсийн мэдээлснээр 2001 оноос хойш Англи улсын нийт 424 цэрэг Афганистанд үүрэг гүйцэтгэж яваад гадны гэмт халдлагад өртөн амиа алдсэн байна.

Харин 384 цэрэг АНУ-ын цэргийн бие бүрэлдэхүүний хамтаар цэргийн ажиллагаа гүйцэтгэж явахдаа амиа алдсан гэнэ.

НАТО-гийн цэргийн хүчнээс мэдээлснээр Англи улс нь Афганистанд цэргээ хандивладаг томоохон орны нэг гэнэ.

Цагдаагийн ажилтнуудын мэдээлснээр цэргүүд ихэвчлэн алан хядах Талибан бүлэглэлийнхний гарт амиа алдах нь элбэг байдаг аж. Английн Афганистанд үүрэг гүйцэтгэж байгаа цэргүүдийн бүрэн эрхийн хугацаа 2014 онд дуусгавар болох гэнэ.

Э. Анхтуяа
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж