“ICT expo-2010” өнөөдөр нээлтээ хийнэ

Хуучирсан мэдээ: 2010.05.14-нд нийтлэгдсэн

“ICT expo-2010” өнөөдөр нээлтээ хийнэ

Дэлхийн мэдээлэлжсэн нийгмийн өдрийг тохиолдуулан Мишээл экспо төвд “ICT expo-2010” үзэсгэлэн үүд хаалгаа нээлээ. Үзэсгэлэнд оролцогчдоос “Шилдэг технологи”, “Шилдэг үйлчилгээ”, “Шилдэг бүтээгдэхүүн” гэх мэт шилдгүүдийг шалгаруулж олон нийтэд танилцуулна.
Албан ёсны нээлтийн ажиллагаа 13.00 цагт болж, холбогдох албаны хүмүүс нээлтийг үгийг хэлнэ. Мөн энэ арга хэмжээ харилцаа холбоо зохицуулах үүрэг бүхий байгууллагын үүсч байгуулагдсаны 15 жилийн ойтой давхцаж байгаагаараа онцлог юм. Энэ сарын 17-ныг хүртэлх үргэлжлэх уг үзэсгэлэнгийн үеэр нэлээд арга хэмжээг зохион байгуулахаар төлөвлөжээ. Тухайлбал, “Миний мэдэх мэдээллийн технологи” сэдэвт зохион бичлэг, гар зургийн уралдаан, “Онлайн контентын форум” болно. Өнөөдөр хүүхдүүдийн дунд зохион байгуулсан гар зургийн уралдааны шалгаруулалтын дүнг танилцуулна. Шалгарсан хүүхдүүдийг шагналыг гардуулж, тэдний бүтээлээр үзэсгэлэн гаргах ажээ.
Одоогоор Монгол Улсад үүрэн телефоны дөрвөн оператор үйл ажиллагаагаа явуулж байна. Нийт хүн амын 95 гаруй хувь нь цахилгаан холбооны үйлчилгээ авдаг гэсэн судалгаа байдаг юм байна. Цаашид, Харилцаа холбооны зохицуулах хороо энэ жилдээ багтаан дэлхий нийтээр түгээмэл болсон 1-800, 1-900 гийн цогц үйлчилгээг Монголын зах зээлд нэвтрүүлэхээр төлөвлөжээ.

Б.СҮРЭН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж