Д.Зоригт: Надад нам толгойлох туршлага байхгүй

Хуучирсан мэдээ: 2010.03.03-нд нийтлэгдсэн

Д.Зоригт: Надад нам толгойлох туршлага байхгүй

МАХН-ын бага хурлыг ирэх дөрөвдүгээр сард
хийхээр урьдчилсан байдлаар товлоод байна. Түүгээр МАХН-ын даргын
асуудлыг шийднэ. УИХ-ын гишүүн, Эрдэс баялаг, эрчим хүчний сайд
Д.Зоригт МАХН-ын даргын албыг С.Баяраас залгамжлан авч магадгүй гэсэн
яриа гараад байгаа юм. Энэ талаар эрхэм гишүүн Д.Зоригтоос тодрууллаа.

-Таныг МАХН-ын дараагийн дарга болно гэсэн яриа дуулдах болжээ. Энэ талаар танд санал ирж байна уу?

-Би улс төрд шинэ хүн. УИХ-д сонгогдоод жил ч хүрээгүй байна. Тэгэхээр намын дарга байх, нам толгойлох туршлага надад байхгүй.

-Дөрөвдүгээр сард болох намын бага хурлаар энэ тухай асуудлыг хэлэлцэх сураг байгаа?

-Намын даргын асуудлыг бага хурлаар биш, намын их хурлаар шийддэг. Тэгэхээр энэ бодитой биш мэдээлэл байна.

-Яагаад ийм яриа гарсан байж болох вэ?

-Энэ бол зүгээр л МАХН, хамтарсан Засгийн газрыг хагалах гэсэн явуулга.

Д.ОЮУН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж