БНСУ-ын буддын шашны “Чоге” хийдийн хоёр хуврага хууль бусаар өндөр бооцоотой мөрийтэй тоглоом тоглосныхоо төлөө өчигдөр торгууль хүлээжээ. Тэдний мөрийтэй тоглоом тоглож буй бичлэг нийтэд тарж, олны хэл амны бай болоод байсан юм. Сөүлийн төв дүүргийн шүүхээс хоёр хуврагад тус бүрд нь хоёр сая воны торгууль ноогдуулжээ. Гэхдээ шүүхээс тэднийг хийсэн зүйлдээ гэмшсэн байдлыг нь авч үзээд, зөвхөн торгоод өнгөрүүлсэн байна. Мөн зочид буудлын өрөөнд мөрийтэй тоглохыг нь бичиж байсан өөр нэг хуврага болон инженер хоёр тус өрөөнд камер суурилуулах гэж байгаад эвдэлж гэмтээсэн хэргээр тэнсэн харгалзах ял авчээ.
Б.АНХТУЯА