Брэд Питт, Жоли нар хуримлана

Хуучирсан мэдээ: 2012.08.10-нд нийтлэгдсэн

Брэд Питт, Жоли нар хуримлана

Холливудын алдарт хосууд болох жүжигчин Брэд Питт, Анжелина Жоли нар долоон жилийн турш хамтдаа амьдарсан ч хуримын товоо зарлаагүй байсан юм. Тэгвэл хосууд  Францын  үзэсгэлэнт байгаль цогцолсон Chateau Miraval тосгонд энэ долоо хоногт хуримаа хийхээр товложээ.  Тэдний хуримын гэрч нь Брэдийн аав, ээж байх гэнэ. Олны анхаарлыг татсан тансаг хуримын эзэн, сүйт бүсгүй Анжелина 250.000 ам.долларын үнэ бүхий цагаан алттай алмаазан үнэт эдлэлээр гангарах гэнэ. “The Sun” сэтгүүлд өгсөн ярилцлагадаа Брэд Питт ийнхүү хуримын товоо зарлаж, бэлтгэл ажилдаа орсон тухайгаа ярьжээ. Түүний мэдээлснээр тэд өөрсдийн хуримандаа 35 сая ам.доллар зарцуулах аж.

Э.АНХТУЯА
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж