
Лондонгийн зуны 30 дахь удаагийн олимпийн наадмын чөлөөт бөхийн эрэгтэйчүүдийн тэмцээн өнөөдөр 55 ба 74 кг-ын жингийн барилдаанаар эхэлж байна. Энэ өдөр Монголын тамирчдаас Гавьяат тамирчин Б.Наранбаатар 55 кг-ын жинд, ОУХМ П.Өнөрбат 74 кг-д зодоглох билээ.
Тэгвэл, Б.Наранбаатар олимпийн дэвжээнд эхний барилдаанаа хийж, Ираны бөх Хассан Сабзали Рахимид 0-2, 0-3 харьцаатай хоёр үед ялагдлаа.
НЭМЭЛТ: 20:39 цагт:
Б.Наранбаатарыг ялсан Ираны бөх дараагийн барилдаандаа Энэтхэгийн бөх Амит Кумарт 0-1, 1-0, 1-1 харьцаатай ялагдсан тул манай тамирчны хувьд олимпийн наадам ийнхүү өндөрлөж байна.
С.ЦЭЛМЭГ
