Ерөнхий сайд Н.Алтанхуяг ажилдаа шуурхайлан орлоо

Хуучирсан мэдээ: 2012.08.10-нд нийтлэгдсэн

Ерөнхий сайд Н.Алтанхуяг ажилдаа шуурхайлан орлоо

Засгийн газрын шинэ тэргүүн ажилдаа шуурхайлан орлоо. Өнөөдөр Засгийн газрын сайдуудыг хүлээн авч уулзан, цаг үеийн асуудлаар ярилцаж, тухайн салбарт тулгамдаж байгаа болоод анхаарах ямар асуудал байгаа талаар санал солилцсон Монгол Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуягийн уулзалтууд үргэлжилсээр байна. Тэрээр өнөөдөр Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүл, Хөгжлийн банкны удирдлага, Сангийн яамны холбогдох хүмүүстэй уулзжээ. Уг уулзалтаар хэд хэдэн асуудлыг хөндсөн бөгөөд бүтэн сар гаруйн хугацаанд шийдэгдэхгүй удааширч, иргэдийн бухимдалыг бараад байгаа зам засварын асуудлыг яаралтай шийдэхийг холбогдох хүмүүст нь даалгажээ. Ерөнхий сайд Н.Алтанхуяг Улаанбаатар хотын замыг засварлахад шаардлагатай байгаа 100 гаруй тэрбум төгрөгийг ирэх 2 өдөр гэхэд шийдэхийг үүрэг болгосон байна. Ийнхүү зам гэж там болсон Улаанбаатар хотын замын асуудал шинэ Ерөнхий сайдтай болсноор шийдэгдэх боломжтой боллоо.

Мөн тэрээр Хөгжлийн банкны удирдлагуудад өдөрт 120 сая төгрөгийн хүүгийн алдагдалд орж байгаа асуудлыг нэн даруй зогсоохыг ч үүрэг болгосон байна.

Б.МАРАЛ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж