“Хааны эрэлд-2012” хээрийн сургуулилтын нээлт ирэх ням гаригт буюу наймдугаар сарын 12-ны 09.40 цагт Тавантолгой дахь Зэвсэгт хүчний сургалтын нэгдсэн төвд болох ажээ. Арга хэмжээнд МУ-ын Ерөнхийлөгч, ЗХ-ны Ерөнхий командлагч Ц.Элбэгдорж Батлан хамгаалахын сайд, ЗХЖШ-ын дарга, дэслэгч генерал Ц.Бямбажав болон Номхон далай дахь АНУ-ын цэргийн командлалын хуурай замын цэргийн командлагч, ОУ-ын сургуульд оролцогч улсуудын цэргийн багууд, гадаад, дотоодын хүндэт зочид, албаны бусад хүмүүс оролцох юм байна.
Б.МАРАЛ