Мексикт 14 хүний цогцос олджээ

Хуучирсан мэдээ: 2012.08.10-нд нийтлэгдсэн

Мексикт 14 хүний цогцос олджээ

Өчигдөр Мексикийн албанынхан Сан Луис Потоси хотын хурдны замын хажууд байсан бүхээгтэй машинаас 14 хүний цогцос олжээ. Хохирогчид бүгд эрэгтэй хүн байсан бөгөөд тэднийг хулгайлагдаж, нас барсан хэмээн тооцож байжээ. Шинжээчид эдгээр хохирогчдыг Коауила мужаас хулгайлагдсан хүмүүс гэдэгт итгэлтэй байгаа аж. Одоогоор цагдаагийнхан эдгээр хүмүүсийг хэн хөнөөснийг тогтоохоор ажиллаж байгаа гэнэ.

Мексикт 2006 оноос хойш хар тамхины бүлэглэлүүдийн хоорондох дайны улмаас 47500 хүн нас барсан байна. Мексикийн хүний эрхийн байгууллагын мэдээлсэнээр тус улсад дээрх хугацаанд 5300 гаруй хүн алга болсон бөгөөд хэн болох нь тогтоогдоогүй 9000 хүний цогцос олджээ. 

Өнгөрсөн 2010 оноос хойш  Мексикийн Сан Луис Потоси хотод хүчирхийлэл гарах нь ихэссэн бөгөөд хотын зарим хэсэгт Мексикийн тохойн картель болон “Зета” бүлэглэлийн дайчдын хоорондох тулаан нэмэгдсэн байна.

Б.АНХТУЯА
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж