Таны зурхай долоо хоногт: 17.05-23.05 | News.MN

Таны зурхай долоо хоногт: 17.05-23.05

Хуучирсан мэдээ: 2010.05.14-нд нийтлэгдсэн

Таны зурхай долоо хоногт: 17.05-23.05

Долоо хоног ерөнхийдөө идэвхтэйд тооцогдоно

Aries-Хонь 21.03-19.04
Энэ долоо хоногийн гаригсийн байрлал таны харилцаанд бага зэргийн хүндрэл гарахыг өгүүлж байна. Муу мэдээ ч ирж магадгүй. Түүнд сандрахаасаа өмнө мэдээллийн эх сурвалжийг сайн тодруул. Танд бага зэргийн аян хийхэд илүүдэхгүй. Үндсэн цалингаас гадна нэмэлт орлого алга. Санхүүгийнхаа талаар яриад байх зүйлгүй. Харин асуудлыг шийдэхэд тохиромжтой хугацаа танд иржээ.

Taurus-Үхэр 20.04-20.05
Та энэ долоо хоногт идэвхтэй байх нь. Санаа бодлоо найз нөхөддөө хэлж, сонирхлынхоо бүлэгт нэгдэх хэрэгтэй. Харин санхүү төдийлөн сайн биш. Нэмэлт зардал шаардах болно. Мөнгийг энэ хугацаанд нямбай зарж, тооцоотой бай. Сургалт болон шинэ мэдлэг авахад бас л тааламжтай үе.

Gemini-Ихэр 21.05-21.06
Гаригсийн байрлал таныг улайран зүтгээд байх хэрэггүйг хэлж байна. Учир нь үр дүн харахад хэцүү. Харин өөр арга зам хайж, хүчээ нөөцлөх, амрах хэрэгтэй байна. Цагийг ганцаараа бодон сэтгэж өнгөрөөхөд тохиромжтой үе. Амьдралынхаа зарим деталийг нууц байлгаж, нахаштай дүн шинжилгээг хийх нь таны ирээдүйн ажилд тустай.

Cancer-Мэлхий 22.06-22.07
Энэ ордынхоны ихэнхэд нь ирээдүйн төлөвлөлтөө хийхэд хэрэгтэй. Одоо танд мэдээллэл авч янз бүрийн санаа оноо улам их цугларах болно. Мөн хувийн харилцаанд чинь таатай. Олон шинэ танилтай болох цаг. Долоо хоногийн турш ганцаар байх хэрэггүй. Харилцаанд гарч ирсэн шаардлага их байгаа учир ганцаардах нь таны сэтгэл зүйд  таатай биш байх юм.

Leo-Арслан 23.07-22.08
Энэ хугацаанд та хүсэл, эрмэлзэлдээ тууштай байх нь. Яг одоо танд юу хэрэгтэйг тогтоон тодорхойлж авах нь зүйтэй. Ажилд чинь сайнаар нөлөөлөх үе бөгөөд илүү их үүрэг хүлээхэд болохгүй гэх газаргүй. Найз нөхдийнхөө зөвлөлмжийг  хүлээн авахад нэг их анхаарсаны хэрэггүй. Тэр нь ашигтайгаасаа хортой байж болно. Санхүүгийн ирээдүйгээ төлөвлөх хэрэгтэй.

Virgo-Охин 23.08-22.09
Мэдлэг мэргэжлээ дээшлүүлэхэд энэ долоо хоног чамлалтгүй хугацаа.  Дотны хүнтэйгээ хамтраад сурахад бас л тохиромжтой. Хувийн туршилт, дүгнэлт гаргах үе гэж од гаригс өгүүлж байна. Хэрэв та шинжлэх ухааны ажилтай бол бусдын ажлуудыг анхааралдаа аваарай. Тавьсан зорилготоо улайран зүтгэх нь ядаргаа авчирч магадгүй байна.

Libra-Жинлүүр 23.09-23.10
Зоригтой шийдэмгий шийдвэр гаргахад гаригсийн байрлал их таатай байна. Амьдралыг өөрчлөх шийдвэр гарч ч магадгүй. Харин үүнд маш нямбай хандаж цэгнэх хэрэгтэй.  Сурч боловсроход таатай биш үе бөгөөд зарим авсан мэдээлэл танд эргэлзээ төрүүлэх болно.  Санхүүгийн байдал хэвийн. Эрсдэлтэй наймаанаас зугт.

Scorpio-Хилэнц 24.10-22.11
Хэрэв төлөвлөлт чинь урт хугацаатай байгаа бол хувийн болон ажил хэргийн харилцаагаа хөгжүүлэх хэрэгтэй долоо хоног. Энэ үеэр ямар ч романтик холбоо бэхжинэ. Нийтлэг сонирхол ба найз нөхөдийн хүрээ энэ үеийн тогтвортой тайван байх нөхцөл нь болж байна. Харин сэтгэлийн хөөрлөө хязгаарлах шаардлагатай.

Sagittarius-Нум 23.11-21.12

Эрүүл мэндээ анхаарахд таатай үе гэдгийг од гаригс харуулж байна. Хэрэв та эрүүл амьдралын хэм барихаар шийдсэн бол одоо л эхлэх цаг. Ажилд чинь таатай үе хамт олондоо үнэлэгдэнэ.  Харин хувийн амьдралд чинь ээдрээ гарч магадгүй байна. Ажил гэсээр байгаад дотны хүмүүсээ анзаарахгүй үлдээж болохгүй.

Capricorn-Матар 22.12-19.01

Янз бүрийн уран бүтээл хийхэд энэ хугацаа тохиромжтой. Таны сэтгэл санаа өөдрөг байх юм. Сурахад бас л бүтээлчээр хандвал зохино. Зугаатай аялалаар мэдлгээ тэлж ч болно. Романтик болон ажил хэрэгч харилцааг тоохонд хэрэгтэй долоо хоног. Харин ажлын үйлдлээ зохион байгуулахад хүндрэл гарч магад. Тэр нь таны туршлага дутсанаас л үүдэлтэй байх болов уу.

Aquarius-Бумба 20.01-18.02
Гэр орон ба дотны хүмүүстэй холбоотой асуудлыг шийдэхэд од гаригсийн байрлал таатай байна. Сэтгэлээ тогтуун байлгах нь танд тустай. Энэ үеэр үл хөдлөх хөрөнгийн наймаа хийхэд зүгээр. Романтик харилцаандаа та толгой түрүүгүй зүтгэх учир харилцааг бэхжүүлж чадахгүй. Зугаа цэнгэлээ хэт их хөөх нь танд огт хэрэггүй. Зарлага ихээр гарна.

Pisces-Загас 19.02-20.03

Санхүүгийн асуудлаа шийдэхэд хамгийн чухал үе болж байна. Таны зарим нэг төсөөлөл унах хандлагатай. Мэдлэг ба туршлагаа хуваалвал таатай үе. Амралтын өдрүүдийг гэртээ дотны хүмүүстэйгээ өнгөрөөвөл дээр.  Ажил дээр онцын өөрчлөлтгүй. Элдэв санаачлага гаргалаа гэхэд тэр нь дэмжлэг авахгүй.

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

hudlaa 2010-05-14 202.180.220.220

manai neg setguulch nz zurhaig heduulee toirch suuj bgad zohiochdog esvel huuchin sonin nrt um harj bgad huulaad tavichdag gej bsn

Avatar

Зочин 2010-05-14 182.160.0.74

zurhaigaa uzcheed yamar hun setgegdel uldeehewdee

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж