Францын өмнөд хэсэг дэх далайн эрэг дээр найзуудын хамт зугаалж, тансаг усан онгоцонд амралтынхаа өдрүүдийг өнгөрүүлсэн Рианна төрөлх нутаг Барбодостоо иржээ. Дуучин бүсгүй ирсэн даруйдаа Барбодосын “Club 360” нэртэй шөнийн клубт зугаацаж байгаад паппарацид өртжээ. Улаан цамц, бейсболын малгайгаар гангарсан Рианнаг шоу цэнгүүнд хөл алдаж, наргиж цэнгэх нь ихэссэн хэмээн Нью-Йоркийн зарим сэтгүүлүүд бичжээ. Харин Рианна энэ шүүмжлэлийг огтхон ч тоохгүй байгаа гэнэ.
Э.АНХТУЯА