Өнгөрсөн мягмар гаригийн орой Татварын ерөнхий газрын дэд дарга Ж.Батбаярыг Авлигатай тэмцэх газрынхан саатуулсан байна. Түүнийг авлига авч хэд хэдэн компанийн татварын өрийн асуудлыг төлбөргүй болгож өөрчилсөн гэх хэрэгт буруутган УМБГ, АТГ-аас ийнхүү шалгаж эхэлсэн байна. Энэ талаар тус газрын Тамгын хэлтсийн дарга Ч.Өнөрбаяраас тодруулахад “Ж.Батбаярыг саатуулан шалгаж байгаа нь үнэн. Түүнийг мөрдөн байцаалтын ажиллагаанд саад учруулж болзошгүй хэмээн үзсэн учраас баривчилсан” гэв.
Б.ЧИМЭГ
Эх сурвалж: www.24tsag.mn