Хуучирсан мэдээ: 2010.05.14-нд нийтлэгдсэн

Арван алхмын цаана

Арван алхмын цаана модод
гөлөглөн зарим нь аль хэдийн нахиалжээ. Тэндээс ариухан шинэхэн нахиа
үнэр анхилгаа хорвоод түгээнэ. Зөөлөн салхи сэрчигнэх төдийд л түүний
сайхан үнэр энд тэндгүй тархана.

Харин бид  замын хажууд гоёлын зориулалтаар таригдсан болоод тэр
үү, хажуугаар өнгөрөх бүхэнд мод гэж хэлэгдэх төдий л үлдэж дээ. Шувууд
арван алхмын цаадах модны мөчир дээр сууна, хайрандаа бялхсан хосууд
арван алхмын цаадах моддын дор инээлдэнэ. Харин бид дүнсгэр царайлаад л
түмэн машины утаанд хамаг нүх  сүвээ хаалгасан болохоор сэтгэл гэж юмыг
мэдрэхээ болоод удаж байна. Хорвоогийн баяр гунигийг мэдрэхийг хүссэн ч
хөндий хоосон сэтгэл хөөрөн догдлохоо больжээ.

Үргэлжлэл

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж