

Гурав дахь олимпийн наадамдаа оролцож буй У.Мөнх-Эрдэнэ гавьяатын өнөөдрийн учраа нь 2011 оны Бакугийн дэлхийн аваргын мөнгөн медальт, Украйны боксчин Денис Беринчик. Тоглолт Монголын цагаар өнөөдөр 21.45 цагт эхлэх хуваарьтай байна. Ялбал Италийн Винчензо Мангиакапр, Кубын шилдэг тамирчин Роньел Иглесиас Сотолонго нарын ялагчтай финалд өрсөлдөх юм.
Харин Н.Төгсцогтын хувьд өнөөдөр мөнгөн медалийн ОХУ-ын боксчин Миша Алоянтай халз тулна. 2011 оны Бакугийн дэлхийн аваргын алт, 2009 оны Миланы дэлхийн аваргын хүрэл медальт, Европын аварга гээд чамгүй арвин амжилттай түүнтэй Н.Төгсцогт өмнө нь Миланы дэлхийн аваргын рингэнд таарахдаа илүүрхэж байсан юм. Мөнгөн медалийн төлөөх тоглолт орон нутгийн цагаар 20.30 буюу Монголын цагаар шөнө 03.30 цагт эхлэх ажээ. Оросын тамирчныг ялбал олимпийн аваргын төлөө Ирландын Майкл Конлан, Кубын Робейси Рамирез Карразана нарын ялсантай нь таарах юм.