Нэг намын хараат байдалд ороход ойрхон болно

Хуучирсан мэдээ: 2010.05.14-нд нийтлэгдсэн

Нэг намын хараат байдалд ороход ойрхон болно

Сонгуулийн систем нь аль ч орны улс тєрийн амьдралын салшгvй хэсэг байдаг. Сонгуулийн системийн хэлбэрээс хамаарч нам бутрах уу, улс орон задрах уу гэдэг асуудал шийдэгддэг байна. Улс, орон бvр єєрийн онцлогт тохирсон сонгуулийн системыг сонгох нь ардчилсан зарчмыг хангах
нэг том vзvvлэлт болдог аж. Нийгэм єєрчлєгдєх бvрт сонгуулийн систем нь єєрчлєгдєж байдаг жамтай.

Єнєєдрийн байдлаар манай улс сонгуулийн мажоритар системыг хэрэглэж байгаа. Харин сvvлийн vед энэ системыг халж пропорциональ систем руу шилжих тухай их ярих болсон бєгєєд нэр бvхий гишvvд Сонгуулийн тухай шинэ хуулийн тєслийг УИХ-д єргєн бариад байгаа.

Ерєнхийдєє сонгуулийн системын 100 орчим хувилбар байдаг ч дэлхий дахинаа мажоритар, пропорциональ гэсэн хоёр системыг голчлон ашиглаж байна. Vvн дээр мєн холимог буюу мажоритар-пропорциональ хувилбарыг єргєн ашигладаг. Єєрєєр хэлбэл, сонгуулиар нэг хэсгийг нь мажоритараар, нєгєє хэсгийг нь пропорциональ системээр сонгоно гэсэн vг. Энэ хувилбар Германд хэрэглэгддэг. Мєн Италид парламєнтын суудлын 75 хувийг нь мажоритараар, 25 хувийг нь пропорционалиар сонгодог. Хувь нь арай єєр ч мєн энэ хувилбараар Унгар болон Азербайжан улсуудад сонгууль явагддаг аж.

Дээрх хувилбаруудын аль аль нь л єєрийн гэсэн давуу болон дутагдалтай талтай. Мажоритар (францын mаjoritee-олонхи) систем дотроо олон хувилбартай. Гэсэн ч хувилбар бvр нь олонхийн суудал авсан намд тvшиглэн байгуулагдсан Засгийн газрын тогтвортой vйл ажиллагааг хангахад чухал нєлєє vзvvлдэг бол пропорциональ систем нь цєєнхийн дуу хоолой, саналыг харгалзаж vздэгээрээ давуу талтай.

Мажоритар системын vед нутаг дэвсгэрийг нэг эсвэл олон мандаттай хэд хэдэн тойрогт хуваадаг. Ингэхдээ бусдаасаа илvv олон санал буюу 50+1 тооны санал авсан хvн тойргоосоо гарах боломжтой. Г этэл vнэн хэрэгтээ ийм єндєр хэмжээний санал авах хэцvv. Эцсийн дvндээ харин ч хамгийн олон эсрэг санал авсан хvн нь ялдаг. Сонгуулийн тойрогт 200 мянган хvн саналаа єгсєн гэж бодъё. А нэр дэвшигч 80 мянга, Б-70 мянга, В-30 мянга, Г-20 мянган санал тус тусавчээ. Мэдээж хэрэг А нэр дэвшигч ялсан. Гэтэл vнэн хэрэгтээ тvvнийг эсэргvvцсэн хvний тоо хавьгvй олон байна.

70+30+20=120 мянган хvн тvvний эсрэг байна. Нэг талаас ийм шударга бус учир Италид Сенатын гишvvнд нэг тойргоос долоон нэр дэвшигчийг сонгодог болжээ. Гэхдээ заримдаа ганц хvн гарч ирдэг бол зарим тохиолдолд тухайн тойргоос огт хvн гарч ирэхгvй байх явдал бий. Манай УИХ-ын 2008 оны сонгууль мєн л ийм зарчмаар явагдсан. Эцэст нь зарим тойргуудад "хvсээгvй" хvн нь гарч ирсэн шалтгаанаар долдугаар сарын 1-ний vймээн гарсан. Тойргийн иргэдэд нь таалагдахгvй хvн ялахад иймэрхvv vймээн гаpax тохиолдол бусад оронд ч байдаг. Тухайлбал, Афганистанд 2009 оны Ерєнхийлєгчийн сонгуулиар Хамид Карзай гарч ирэх нь тодорхой болж эхлэхэд тvvнийг эсэргvvцэгчид "Калашников" бууны vнийг хоёр дахин єсгєж байсан тvvхтэй.

Хэдий ийм дутагдалтай ч мажоритар системыг удирдах албаны хvмvvсийг сонгоход тун тохиромжтой. Бидэнд хамгийн ойр манай хойд хєршид сонгуулийн тогтолцоо нь бас л євєрмєц. ОХУ-д сvvлийн жилvvдэд мажоритар, пропорциональ системээс гадна холимог буюу мажоритар-пропорциональ системvvдийг єргєн хэрэглэсэн байдаг. Харин мажоритар системыг гол тєлєв хууль тогтоох, эрх барих байгууллагуудын удирдлагыг сонгоход хэрэглэдэг байна.

Пропорциональ системыг нэг мандаттай тойрогт хэрэглэж болдоггvй. Учир нь нэг суудлыг олон нэр дэвшигч, намд хуваах боломжгvй юм. Энгийн жишээн дээр тайлбарлая. Дєрвєн намаас таван хvн нэг тойрогт нэр дэвшжээ гэж бодъё. Тус тойрогт 100 мянган хvн саналаа єгсєн бєгєєд А нам-56 мянга, Б-24 мянга, В-15 мянга, Г нам таван мянган хvний санал тус тус авчээ. Энэ тохиолдолд олонхийн санал авсан А нам ганцаараа бvх суудал авахгvй. Сонгуулийн хорооноос тооцоолсны дагуу дээрх саналын тоонд тохирсон суудлуудыг намууд авах учиртай. Єєрєєр хэлбэл, сонгогч єєртєє таалагдсан хvний тєлєє бус намын тєлєє саналаа єгдєг. УИХ-д єргєн бариад буй манай нэр бvхий гишvvдийн хуулийн тєсєл нь намуудын тєлєє санал єгєх энэ л хувилбар дээр тvшиглэсэн байгаа. Гэхдээ энэ хувилбараар оршин тогтноод удаж буй жижиг намуудын тєлєєлєл гарч ирэх магадлал бага. Єдгєє УИХ-д сууж буй гишvvд суудлаа дархалж vлдэхэд энэ хувилбар чухал vvрэг гvйцэтгэх аж. Пропорциональ системын нэг сєрєг тал нь босго тогтоодог явдал гэж vздэг. Босгын хувь орон бvрт харилцан адилгvй. Израильд нэг, Данид хоёр, Шри-Ланкад 2.5, Аргентинд гурав, Болгар, Унгар, Швед, Италид дєрєв, Словакт тав (зарим тохиолдолд долоон хувь хvрдэг), Египтэд найм, Туркд 10 хувь тус тус байдаг байна.

Гэхдээ босго тогтоох нь нэг бодлын давуу талтай. Босгын ачаар байгуулагдаад удаагvй жижиг намууд парламентад "шургалж" чаддаггvй аж. Манай гишvvдийн єргєн бариад байгаа Сонгуулийн тухай шинэ хуулийн тєсєлд босгыг долоон хувиар тогтоох санал явж байгаа. ОХУ ч долоон хувийн босгыг намууддаа тавьсан байдаг. Гэвч одоо тус орны жижиг намууд vvнийг нь маш их эсэргvvцэж байна. Єнєєдрийн байдлаар цэвэр пропорциональ системыг хєгжvvлж буй орнуудын тоонд Финлянд, Португаль зэрэг орон зvй ёсоор багтана. ОХУ-ын Тєрийн Думын сонгууль 2003 оноос пропорциональ системээр явагдаж эхэлсэн. Пропорциональ систем нь намуудыг хєгжvvлж, чадавхижуулахад их vvрэг гvйцэтгэдэг тухай манай УИХ-ын гишvvд ярьж байгаа. Энэ нь ч vнэний ортой.

Гадаадын зарим судлаач энэ системыг хэрэглэснээрээ нэг намын хараат байдал, хvнд суртал цэцэглэхээс сэргийлэх сайн арга гэж vздэг. Гэтэл зарим нь пропорциональ системыг хэрэглэснээрээ улс, орны нийгэм-улс тєрийн байдлыг харин ч хурцатгадаг гэдэг. Учир нь энэ систем тєрийн эрхэнд буй намд л хамгийн ашигтайгаар эргэх тохиолдол бий. Vvнийг дэлхий дахинаа "гажуудсан пропорциональ систем" гэж нэрлэдэг. Єєрєєр хэлбэл, сєрєг намуудын эрхийг хязгаарласнаар эргээд нэг намын хараат байдалд ордог аж. ОХУ ч мєн л ийм байдалд орсон гэж судлаачид vздэг. Мєн цэвэр пропорциональ системын vед иргэдийн сонгуульд итгэх итгэл алдардаг аж. Сvvлийн жилvvдэд ОХУ-ын иргэдийн сонгуулийн болон улс тєрийн сонирхол буурсан vзvvлэлттэй гарчээ. Улс орныхоо амьдралд нєлєєлєх чадваргvй болсон учраас тэдэнд итгэл байхаа байж. Тиймээс тус орны хувьд холимог систем хэрэглэхийг зарим судлаач санал болгож байх юм. Учир нь пропорциональ систем дээр мажоритар системыг нэмж ашиглавал порпорциональ системын олон гажуудлыг арилгаж чадна гэж тэд vзэж байна.

Манай улсын хувьд 1992 онд шинэ Vндсэн хууль батлагдаж, vvнийг дагаад сонгуулийн шинэ системыг бий болгосон. Тухайн жил УИХ-ын сонгуулийг олон мандаттай мажоритар системээр явуулсан бол 1996 онд абсолют мажоритар хэлбэрээр явуулсан байдаг. Энэ мэтчилэн хувилбар бvрийг vзсээр єнєєдєртэй золгосон. Харин єдгєє пропорциональ системээр сонгууль явуулах хуулийн тєсєл УИХ-аар хэлэлцэгдэж байна. Нэг тал руу туйлшралгvй, холимог системыг нь хэрэглэвэл юу нь болохгvй гэж…

Б.Уянга.
Улс төрийн тойм сонин.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж