Meritus Minerals алтны төслийнхөө нөөцийг батлууллаа

Хуучирсан мэдээ: 2012.08.10-нд нийтлэгдсэн

Meritus Minerals алтны төслийнхөө нөөцийг батлууллаа

Канадад төвтэй Meritus Minerals (TSX-V-MER) компани Хэнтий аймагт эзэшмдэг Гутайн даваа алтны төслийнхөө Төөрдөгийн шил хайгуулын хэсэг дэх нөөцийг батлуулжээ. Уг хэсэгт 3.17 тонн (102 мянган унц) алтны нөөцтэй болохыг Монгол улсын Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөл баталсныг тус компани өчигдөр мэдээлсэн байна. Тус компанийн энэхүү хэсэгт 5.73 гр/тонн агуулгатай 550 мянган тонн баялаг агуулагдаж буй ажээ.

Гэхдээ энэ нь Гутайн даваа төсөл дэх алтны нийт нөөц биш юм. Уг төсөлд өөр хоёр хэсэгт алтны хайгуул хийж буйг тус компани тэмдэглэсэн байна. Гутайн даваа алтны төсөл нь 3.928 га талбайг хамардаг бөгөөд энэхүү нөөц нь зөвхөн нэг  хэсэгт илрүүлсэн баялгийн хэмжээ юм.

Гутайн даваа төсөл бол Meritus Minerals компанийн хамгийн гол төсөл нь юм.

Одоогийн байдлаар Meritus төслийн Байгаль орчинд нөлөөлөх байдлын нарийвчилсан үнэлгээг боловсруулан Байгаль орчин, аялал жуулчлалын яаманд өргөн бариад буй ажээ.

Харин алтны үнийн хувьд нэг унц алт биржүүд дээр өнгөрсөн сарын дундуур 1580-1590 ам.доллар байсан бол сарын сүүлээр 1630 ам.доллар/унц болж өссөн ч эргээд бага зэрэг буурчээ. Өнөөдөр өглөөний байдлаар Лондоны металын биржид алтны үнэ 1614 ам.доллар/унц-тай байна.

Б.Төгс

www.mongolianminingjournal.com
www.journalism.mn

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж