
Гэхдээ энэ нь Гутайн даваа төсөл дэх алтны нийт нөөц биш юм. Уг төсөлд өөр хоёр хэсэгт алтны хайгуул хийж буйг тус компани тэмдэглэсэн байна. Гутайн даваа алтны төсөл нь 3.928 га талбайг хамардаг бөгөөд энэхүү нөөц нь зөвхөн нэг хэсэгт илрүүлсэн баялгийн хэмжээ юм.
Гутайн даваа төсөл бол Meritus Minerals компанийн хамгийн гол төсөл нь юм.
Одоогийн байдлаар Meritus төслийн Байгаль орчинд нөлөөлөх байдлын нарийвчилсан үнэлгээг боловсруулан Байгаль орчин, аялал жуулчлалын яаманд өргөн бариад буй ажээ.
Харин алтны үнийн хувьд нэг унц алт биржүүд дээр өнгөрсөн сарын дундуур 1580-1590 ам.доллар байсан бол сарын сүүлээр 1630 ам.доллар/унц болж өссөн ч эргээд бага зэрэг буурчээ. Өнөөдөр өглөөний байдлаар Лондоны металын биржид алтны үнэ 1614 ам.доллар/унц-тай байна.
Б.Төгс