Завханы үзэсгэлэнт байгаль

Хуучирсан мэдээ: 2012.08.10-нд нийтлэгдсэн

Завханы үзэсгэлэнт байгаль

 Завхан аймгийн аялал жуулчлалын нөөц байгалийн үзэснэлэнт газар:

Отгонтэнгэр хайрхан: Монголчууд энэ хайрханаа эртнээс тахиж шүтэж ирсэн  ба анх 6-8р зуунд Түргүүд тахидаг байсан.Түүнээс  хойш 1779онд сэргээн тахиж байгаад мартагдан 1911онд Богд хаан жил бүр ламын шашины ёсоор тахиж байж байгаад мөн мартагдан 1995онд төрийн тахилгатай болж 4 жилд нэг удаа тахидаг уламжлал тогтсон байна. Энэ хайрхан нь хангай нурууны ноён оргил дтд- 4021 м өргөдсөн Эргэн тойрон битүү ой хөвч, ширүүн урсгалт, нуураар элбэг  ойр орчимын уулсууд байгалийн өвөрмөц тогтоц бүхий газрууд, ан амьтан биосфер, экосистемийн бүрдэл маш сайн бүрдсэн, ховор ургамал амьтан элбэг, олонд алдаршсан рашаан сувилал, хойд талаас нь эх авч урсах Богдын голын баруун эрэгт байдаг. Завхан аймгхийн Отгон, Цагаан хайрхан, Алдархаан, сумдын нутгийн заагт оршдог Аймгийн төвөөс Отгоны амралт хүртэл 78км, Отгон сумаас Хайрхаы өвөр Бадархундаг нуур хүртэл 65 км байдаг байна.

 Даян хайрхан: Отгон тэнгэрийн баруун талд харуул мэт сүндэрлэх Их даян ,Бага даян гэсэн 2500м-н өндөртэй 2 сүрлэг хайрхан бий. Даянгийн 2 талд хөх, Цагаан гэсэн 2нуур байх ба энэ ууланд Отгонтэнгэрийн бүсийн ховор ургамал болох вансэмбэрүү, хонин арц, алтан гагнуур, жамянмядаг зэрэг эмийн буёад ховор ургамлтай. Орой дээрээ хэсэг хавтгай газартай ба голд нь тайхар чулуу байдаг. Уулын дээрээс тэртээд харагдах Алтайн хөх уул, Монгол элс зэрэг ойр орчимын өндөр хайрхан уулсууд алган дээр тавьсн мэт үзэсгэлэнтэй харагдах нь эртнээс нааш нутгийн ард түмэн Даян хайрхан дээрээс дэлхий харагдана гэж ярьцгаадаг байна.

Цагаан нуур: Даян хайрханы баруун бэлд хөх нуураас холгүй 2230м өндөрт оршдог,Морены хурдсанд хөөгдөж тогтсон Цэнгэг устай 3.1 км.кв талбайтай,3.6км урт,1.6км өргөн гүн нь 28м, Их бага даян хайрханд тулж хошуу хойг булан тохой үүсгэх тул эргийн хэрчигдэл ихтэй, урт нь 12км , өмнөөс нь нуурын хоолой хэмээх гол хэдэн булгйин хамт цутгадаг.

Ногоон нуур: Овоот уулын бэл. Тусгалтын ар бэлээр урссан Идэр голын зүүн талд байрлаж тогсон нуур .Ногоон нуур гэсний учир нь Овоотын өвөрт байгаа эрдэнийн туяа энэ нуурт туссанаас нуурын ус ногоон харагддаг гэсэн домог яриа байдаг. Нуурын ус нь альч талын эргээсээ дотогш 5-8м орчимын зайд хар харагдаад үүнээс цааш ногоон өнгөтэй харагддаг байна . Энэ нь эргэн тойрны ногоон ой модны тусгал байж болох юм. Яг хажууд нь очиход нуурын ус нь маш тунгалаг бөгөөд дотор нь явж буй загас тод харагддаг байна. Нуурын эргээс ус байнга шүүрч усны түвшингөө хадгалдаг ба нуураас жижиг цутгал урсан гарч Идэр голд нийлдэг байна.

Улаагчны хар нуур: Эрдэнэхайрхан сумын төвөөс зүүн хойш 80км, Аймгийн төвөөс 110км оршдог. Хойд талаараа элсэн манхан, элсэн шанаагаар хүрээлэгдсэн, урд талаараа эрэг орчимын шанаанууд зэгстэй жаахан нуур Товхошын сүрлэг уулаар хүрээлэгдсэн байдаг.Нуурын гүн нь 48м, уртаашаа 30орчим км ,өргөн нь 5-10км сунаж тогтсон нуур. Уг нууранд Омуль,Фельдгэсэн 2 төрлийн загас үрждэг бөгөөд нуурын голд дтд-2600м өргөгдсөн Их бага 2Авгаш аралтай байдаг энд 13төрлийн нүүдлийн шувууд ирдэг. МӨн нуурын дээгүүр шунх хэмээх цэцэг ургаж гарч ирсэн нь үзэсгэлэнтэй харагддаг.

Бөмбөрцөг чулуу: Эрдэнэхайрхан сумаас хойд зүгт 135км, Аймгийн төвөөс 138кмт хар нуураас хойш орших Наран уулын энгэрт байдаг, гарал үүсэл нь элэгдэл, өгөршилөөр үүссэн бөөрөнхий боржин чулуу юм.

Хүнгүйн гол: Бор хярын элсэн манхнаас эх авч Эрдэнэхайрхан, Завханмандал, Ургамал сум, Увс аймгийн Завхан сумын нутгаар урсч айраг нуурт цутгадаг гол. Урт нь 200км, ай савын талбай нь 21,6мянган км/кав. Усны жилийн дунадж зарцуулалт 2,1м/сек, 3м. Муразаевын тэмдэглэснээр эрт цагт их хулсан шугуйтай байжээ. Уг гол нь эргийн дагуурх хүнхээл, элсэн толгодууд, хүнгүйн, түнгээ зэрэг байгалийн өвөрмөц тогтоцыг бүрдүүлсэн газрууд олонтой Завхан аймгийн говийн бүсийн сумдуудын тэжээгдмэл гол юм.

Мухартын гол: Уг гол нь Эрдэнэ хайрхан  Сумын төвөөс зүүн хойд зүгт Бор хярын элсний өмнө талд дтд 450м  өндөр элсэн манханаас эх авч урсдаг, хөвөөгөөрөө бургасан шугуйтай ,гоньд ,дэгд ,улаалзгана, нохойн хошуу зэрэг жимс  жимсгэнтэй байгалийн өвөрмөц тогтоу бүхий цогцолборт газар. Уг голд очиход мосттой тээврийн хэрэгсэл явна.

Сэнжит цохио: Сэнжит цохио нь сумын төвөөс зүүн хойд зүгт оршдог, дтд 2773м өндөрт өргөгдсөн байна. Энэ газар элсэн манхат бүхий уулын оройд 10м өндөр, 6-8м өргөн, боржин чулуун байгалийн хаалга мэт өвөрмөц тогтоцтой, ойр орчимын үзэсгэлэнт газар элбэгтэй байдаг. Мөн энд Мосстой тээврийн хэрэгсэлээр гарч болох ба цааш давж 30км  Хар нуурын үзэсгэлэнт газар луу орж болдог.

Дэнхэн чулуу: Алдархаан сумаас 18км, аймгийн төвөөс 18км-т орших Дэнхэл чулуу нь байгалийн хачин өвөрмөц тогтоц бүхий боржин чулуун цохио хад юм.

Цайз хэрмийн туурь: Завхан аймгийн Тэс сумын Дооно багын нутаг сумаас баруун хойш 5км зайд уулын оройд байдаг түүх соёлын том өв болсон газар, 14-17-р зууны барилга, архитектурын ховор дурсгал , цэрэг шашин зориулалттай ашиглагдаж байсан ул мөртэй. ХАруулын цамхаг ч болж байсан ,уулын доод бэл хийдийн туурь, гэрийн буурь байдаг. Хийдээр ашиглагдахдаа сүмийн оройд 2дугана байсан, урд үзүүрт 1жижиг суврагатай, хойд талд нь арай том ёуврагатай дуган байсан байна. Нутгийн ард Сүмт толгой гэж нэрлэдэг. Сүмт толгойн додд бэлд 2гэрийн буурь байдаг.

Дуут чулуу: Завхан аймгийн Тэс суманд байдаг. Сумын төвөөс Зүүн хойно  23кмт байдаг. Уг дурсгал нгь одоо байгаа төрхөөрөө дуут буюу дэрэн чулуу гэж нэрлэдэг. Учир нь 3ш жижиг чулуун дээр хар хөх чулууг хэвтээгээр нь байрлуулсан , чулууны хэмжээ нь урт нь 85см, өргөн нь 55см, зузаан нь 32см ба чулууны дээд хэсэгт 23 хонхор цэгэн тойргон бүслүүртэй, хоёр хажуу талд яг ижил хэмжээтэй дугуй хэлбэрийн хонхойлгож дүрсэлсэн нь МЭӨ 3000 жилийн үеийн хүрлийн үеийн буган чулуун . Уг чулууны нэг онцлог нь мод чулуугаар цохиход яг хөндий төмөр шиг дугардаг байна.

Хангайн нурууны ноён оргил далайн төвшнөөс дээш 4031м өргөгдсөн Отгонтэнгэр уул, Их Монголын элсэн манхан, Булнай, Тарвагатайн нуруу, түүний баян дэлгэр ой Завхан нутгийн үзэмж сайхан байгалийг бүрдүүлнэ. Идэр, Тэс, Завхан зэрэг олон арван голууд, Ойгон, Тэлмэн, Бүст нуурууд, Отгонтэнгэр, Баянзүрх, Улаан хаалга, Зартын халуун хүйтэн рашаануудтай, вансэмбэрүү, манжингарав, хонин арц зэрэг нэн ховор, ховор ургамалтай, аргаль янгир, буга, шилүүс зэрэг ховор ан амьтдаар элбэгтэй.

Тус аймгийн нутагт өнө эртний дөрвөлжин булш, хадны бичээс, сүг зураг, буган чулуу, хүн чулуун хөшөө дурсгалууд, хиргисүүрүүд, XVIII зууны үеийн цэргийн цайз зэрэг улс, орон нутгийн хамгаалалтанд байгаа түүх дурсгалын өв арвинтай.
Өнөөгийн байдлаар тус аймагт жуулчны бааз 1 /Замбага/, рашаан сувиллын газар 3 /Отгонтэнгэр, Улаан хаалга, Баянзүрх/, амралтын газар 3 /Бор бургас, Хаг нуур, Зарт/, хүүхдийн зуслан 2 /Даян, Боргоцой/ тусгай хамгаалалттай газар 2 /Отгонтэнгэрийн ДЦГ, Тарвагатайн нурууны БЦГ/ ажиллаж жилдээ 5000 орчим дотоод, гадаадын амрагч, жуулчдыг хүлээн авч байна.

Тус аймагт үндсэн 3 маршрутаар гадаад, дотоодын жуулчдыг хүлээн авах боломжтой.

Төвийн буюу Отгонтэнгэрийн чиглэл: Энэ чиглэлд мөнх цаст Отгонтэнгэр уул, Бадархундага нуур, өвөрмөц тогтоц бүхий гол нуур, халуун хүйтэн рашаан, Отгоны амралт, Даян амралт, биологийн төрөл зүйл, Улиастай сум дахь Манжийн амбаны Сангийн хотын буурь, Завхан нутгаас төрөн гарсан хутагт хувилгаадуудын Есөн цагаан суварга болон орон нутгийн баялаг үзмэртэй музейг үзэх

Говийн чиглэл: Энэ чиглэлд говийн унаган төрхөөрөө байгаа эмзэг онгон байгаль, байгалийн элдэв сонин тогтоц, тэмээний аж ахуйтай танилцах, загас агнуур, шувуу ажиглах, Яруугийн хүрээний туурь, хүн чулуун хөшөө, буган чулуун хөшөө зэрэг өнө эртний түүх дурсгалын өвийг үзэх

Хангайн чиглэл: Булнай, Тарвагатайн нурууны үзэсгэлэнт сайхан байгаль, гүн уст нуурууд, газрын хагарал, нүүдлийн шувууд, хийдийн балгас, халуун, хүйтэнд рашаанд эмчилгээ сувилгаа хийлгэх /Зарт, Баянзүрх рашаан сувилал/, завиар зугаалах, шувуу, амьтан ажиглах, спорт агнуур хийх

АЙМГИЙН ЗАРИМ ҮЗЭСГЭЛЭНТ ГАЗРУУДЫН ТОВЧ ТАНИЛЦУУЛГА

Отгонтэнгэр уул, Бадар хундага нуур, Даян амралт, Хөх нуур /Отгон, Алдархаан сум/

Хангайн нурууны ноён оргил мөнх цаст Отгонтэнгэр уул нь далайн түвшнөөс дээш 4031 м өргөгдсөн, 30 гаруй зүйл хөхтөн, 50 гаруй зүйл шувуу, 2 зүйл мөлхөгч, 5 зүйл загас, 6 зүйл ховор ургамал, 70 гаруй зүйл эмийн ургамал зэрэг нэн ховор, ховор ан амьтад, ургамалтай.Отгонтэнгэр (Богд Очирваань) уулыг 1779 оноос эхлэн тахиж ирсэн ба 1911 онд Монгол орон Манжийн ноёрхолоос ангижирсны дараа олноо өргөгдсөн Богд хаант Монгол улсын хууль зарлигаар жил бүр тахихаар тогтоож байсан. 1992 оноос Улсын тусгай хамгаалалтанд авч 1995 оноос 4 жил тутамд тахиж байх Ерөнхийлөгчийн зарлиг гарч төрийн тахилгыг үйлдэж байна. Мөнх цасны хилээс доохно уулын энгэрт Бадар хундага, Хөх нуур зэрэг үзэсгэлэнтэй нуур, Даян амралтын газар бий.

Улаагчны Хар нуур /Эрдэнэхайрхан сум/

Улаагчны Хар нуур нь гүнээрээ 48 м, омоль, пельд загас үрждэг бөгөөд уг нуурын дунд их, бага 2 авгаш байдаг. Нуур нь хойд талаараа элсээр хүрээлэгдсэн Хангайн сувд гэгддэг нуур. Урьд талаараа Товхош, Намаржаа, Хар хад гэсэн өндөр уулсаар хүрээлэгдсэн, эдгээр ууланд ховордсон ан амьтан, ургамалтай, нууранд завиар аялах боломжтой. Аймгийн төвөөс 110 км зайтай.

Их хайрхан /Эрдэнэхайрхан сум/

Эртний далайн ёроолын уулын тогтоцтой шохойн чулуун уул. Энэ ууланд цавчим өндөр байц, хавцал, шовх өндөр хад, 10-15 метрийн урт 108 хадан агуйтайн дээр төрөл бүрийн модлог, бутлаг ургамалтай, олон зүйлийн ан амьтадтай, өнө эртний уламжлал хадгалсан, унаган төрхөөрөө байгаа байгалийн үзэсгэлэнт газар юм.

Бүст нуур /Тэлмэн сум/

22,1 ам дөрвөлжин км талбайтай, эргэн тойрон модтой уулсаар хүрээлэгдсэн, дундаа том 2 аралтай, нүүдлийн шувууд цуглардаг, загастай, нуурын хойд талаар 1905 оны их газар хөдлөлтийн үеэр үүссэн газрын гав, хагархай дайрч өнгөрдөг.

Цэцэрлэг- Долоон товгор /Тэлмэн сум/

Сумын төвөөс 20 км-т оршдог үзэсгэлэнтэй сайхан элсэн уул бөгөөд бүх төрлийн мод, бут сөөг ургадаг, уулын бэлээс өвөл хөлддөггүй хүйтэн рашаан ундардаг, рашааны ундаргыг дагасан хангайн байдлыг санагдуулам битүү ногоон мод, жимс жимсгэнэ, ан амьтантай. Уулаас зүүн урд талд долоон товгор элсэн манхан байдаг. Үүний хоёр манханы орой дээр Замбага цэцэг ургадаг. Маш нарийн ширхэгтэй, уусдаг элстэй. Манханы хойд талд үзэсгэлэнт Ангирт нуур оршдог.

Ногоон нуур, Цагаан нуур /Идэр сум/

Ногоон нуур байнгын ногоон өнгөтэй байдаг, эргэн тойрон хад чулуу, модтой, загастай, тунгалаг нуур. Цагаан нуур таван уулын орой дээр байдаг, тунгалаг, үзэсгэлэнт нуур.

Баян хар нуур /Сантмаргац сум/

Нуур нь сумын төвөөс 25-30 км зайд оршдог, уртаараа 30 км, өргөнөөрөө 18 км, гүн 12-80 м, толь мэт тунгалаг, загасны их нөөцтэй нуур юм. Эзэлхүүнээрээ Увс нууртай зэрэгцдэг. Нуурын өмнө зах нь элсэн манханд тулж үзэсгэлэнт булан тохой, шугуй, баян бүрд үүсгэсэн байрлалтай, зэлүүд онгон газар юм. Дулааны улиралд олон төрлийн нүүдлийн шувууд ирж зусдаг бөгөөд нуурын өмнөх шугуйд зэгсний гахай, ондатор, аргал зэрэг ан амьтадтай.

Их бөөрөг /Түдэвтэй сум/

Олон бөөрөг байдаг бөгөөд хамгийн өндөр дээр бөөрөг дээр гарахад тэр хавийн орчин харагддаг, голын хонхорт нь суурь хонь багтдаг, ямар ч салхи шуурга ордоггүй, дулаан байдаг. Мөн тэр бөөрөгт содтой болон хү төөрдөг олон жижиг нуурууд байдаг.

Тэлмэн нуур /Тэлмэн, Нөмрөг сум/

Хангайн том нуурын нэг бөгөөд 198 ам дөрвөлжин км талбайтай, гадагшаа урсгалгүй. Голын урсгалаас үүссэн элсэн манхантай, гурван жижиг аралтай, өмнөд талын эрэг нь хадан хясаатай, амьтан, шувуу сонирхох, завиар зугаалах боломжтой.

Бор хярын элс

Хүнгүй голын савд орших манхат их элс, 180 км урт, 15 км өргөн, 1500 гаруй ам, дөр. Км талбайтай.

Хомын хоолой /Дөрвөлжин сум/

Дөрвөлжин сумаас 167 км, Дөргөн Завхан голын хоорондох маш том хөндий. Жинхэнэ говийн байгаль, элсэн манханыг энд үзэж болно.

 
ЭХ СУРВАЛЖ: WWW.ZAVKHAN.MN
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж