Од гариг ба мөнгө санхүү

Хуучирсан мэдээ: 2010.05.14-нд нийтлэгдсэн

Од гариг ба мөнгө санхүү

Хэрхэн баяжих вэ.  Орд бүр үүнд өөрийн хариутай гэж зурхайчид үздэг

ХОНЬ
Гэнэтийн амжилт гарах газарт та авъяасаа хурдан гаргах чадвартай. Хэрэв ажил тэвчээр шаардаж, шагнал урамшил хойшлогдсон бол та түүнээс шууд татгалзахыг эрмэлздэг. Тэгээд л мөнгө хуримтлуулж чаддаггүй.
Мөнгөтөй харьцах харилцаагаа өөрчил. Банкинд данс хугацаатай нээгээд үргэлж  мөнгө хийж бай. Сарын орлогынхоо 5-10 хувийг хийх нь таньд амжилт урам авчирна.

ҮХЭР
Чамлаж суухаар чанга атга гэсэн зарчим баригч та мөн. Тэр нь дэмий. Хөдөлбөл хөлс гэсэн үг бий. Түүнийг бариад эхэлбэл, мөнгөний ажил ороод ирнэ. Хэрэв танд хөрөнгө мөнгөөр тусалья гэвэл бүү татгалз. Өмнө нь хөлсгүй хийж байсан ажилдаа мөнгө авахаас нэрлэхээд яахав. Томилолтоор явахаас бүү залхуураарай.

ИХЭР

Энэ ордынхон их айл баяжихад саад гэж үзэх нь олонтоо. Тэр ёстой хэрэггүй. Ахиухан мөнгө олохын тулд гэр бүлийн бизнес нээчих. Хүүхдүүд чинь таны замаар явцгааг гээд үзээч. Тэдэнд мөнгө, бизнесийн сонирхол гараад ирэхэд нь тусла. Бага ярьж ихийг хий. Ам нээхээсээ өмнө тойрон хүрэлэгч нартаа ярих уу үгүй юу гэдгээ сайн бод. Санаагаа алдах  магадлал өндөр байна.

МЭЛХИЙ
Мөнгө таны амьдралд гол биш гэдгийг шууд хүлээн зөвшөөрчих. Тиймээс мөнгөтэй болох шалтгаан сайн ол. Тухайлбал, хүүхдийн ирээдүй, эсвэл байр авах гэх мэтийн зорилго байж болно доо. Хүүхэд ахуйдаа юу хийх дуртай байснаа эргэн үзэхэд илүүдэхгүй. Мэлхийн орд насныхаа дунд үеэс мэргэжлээ солиод өмнө сонирхож байсан зүйлээ эргээд хийж эхэлдэг зантай.

АРСЛАН
Таны орд мөнгөнд өглөгч биш. Та мөнгөө гайхуулахын тулд л байдаг. Харин ганцаар байвал та чамбай хүн. Арга ч үгүй биз, мөнгийг та багагүй зүтгэлээр олдог. Танд орлого, зарлагаа бичих, төлөвлөснөөсөө гаргахгүй байх нь чухал.

ОХИН
Амьдрал түүний тоонд мөнгөтэй харьцахдаа та аривч хямагч учраас мөнгөөр тасрах нь ховор. Таны санхүүгийн  чадвар хамтрагчаа хэрхэн сонгосноос хамаардаг аж. Ажил хэрэгч гэрээ хэлцэл, хувийн найзаа хэрхэн сонгох зэргээс мөнгө орж ирдэг.
Зөвлөхөд, та өөрөө санхүүгийн талдаа тааруу учир түүнд чинь сайн зөвлөгч хэрэгтэй. Ялангуяа хадгаламж буюу хөрөнгө оруулалт хийхэд чинь тэр тустай.

ЖИНЛҮҮР
Энэ ордын хүмүүсийн дотор хамгийн томоохон хуйвалдагч нар бөгөөд дэлхийн санхүүгийн томчууд байдаг. Жинлүүр их зальжин бөгөөд мөнгөний хөдөлгөөнийг гайхамшигтай явуулж чаддаг. Оргилдоо хүртэл өөрөө өөртөө найдах ба зөвхөн дотоод мэдрэмждээ захирагддаг. Дашрамд хэлэхэд, та өв зөлгөмжлах магадлалтай. Тиймээс өөрийнхөө тухай ахан дүүсдээ үргэлж сануулж яв.

ХИЛЭНЦ

Мөнгөтэй байх хувьтан гэдгээ мэдээд байгаа биз дээ. Үүний төлөө л бүх насаараа суралцаж яв. Хэдий чинээ их суралцана тэр хэмжээгээр цалин хөлс, шагнал урамшал тасрахгүй. Гадаад хэл нутагт нь сурах хэрэгтэй. Танд өндөр тушаал эзлэхэд чинь гадаад хэл туслана.

НУМ

Урт хугацааны бэлтгэл, туршлагын дараа л таны мөнгө нэмэгдэнэ. Олон нийтийн ажлыг бүү орхи. Тэнд олсон таны нэр хүнд эргээд мөнгөтэй ажиллахад чинь хэрэгтэй болно. Олны татгалзаад байгаа тушаалаас эхлэн ахих нь зүй. Тэндээс л таны санхүүгийн амжилт эхлэх учиртай.

МАТАР
Та төрлөхийн авъястай, ухаантай, шургуу хүн юм байна. Тэр нь таны нэмэх. Хасах нь нүсэр хөдөлмөрөөр мөнгө олддог гэсэн таны ухамсар ажээ. Найз нөхдийн харилцаанаас мөнгө хийж сур. Найз нараа ирээдүйн хамтрагч буюу үйлчлүүлэгчээр сонго. Хувийн харьцааг орчинтойгоо тогтоо. Тэд таны төлөө зүтгэхээс буцахгүй болцгоог.

БУМБА
Бусдад найдаж явахаар өөртөө найдаж яв. Шударга байх, цагт нь буцаасан зээл таны нэрээ бузарлаагүй санхүүгийн амжилтын үндэс нь болно.  Бумбынхан мөнгө төгрөгийг заримдаа үл тоох ба бусад нь ч тийм гэж боддог байх. Тэр бол буруу. Үүнээс л үүдээд хэнд хэдийг өгч, хэнээс хэдийг авахаа үл анзаардаг. Тэмдэглээд бай. Нэр хугарахаар яс хугар.

ЗАГАС

Та бүтээлч хүн учир нарийн хуваариас залхдаг. Тиймээс олсон мөнгөнөөсөө тодорхой хувийг хуримтлуулж амралт эсвэл шинэ хувцас авах  мөнгөтэй бай. Мөнгөтэй байж чадна гээд өөртөө ам гараад түүнийг биелүүлэх гээд үзээч. Таны санааг ажил болгох найдвартай хүмүүстэй цуг ажиллаж сур.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж