
Энэ шинэчлэлтээ хэдэн өдрийн дараанаас гаргахаар болоод байгаа аж. Шинэхэн гаргасан бүтээгдэхүүнд тун удахгүй update орж байгаа нь борлуулалтын хувьд нөлөө үзүүлж болзошгүй юм. Гэвч Samsung корпорацийн ашиг орлого шинэ ухаалаг утас борлууласнаар өнгөрсөн улирлаас даруй 79%-ын өсөлттэй гарсан байна. Тэгэхлээр тэд ашиг орлогыг нь бүрдүүлж буй бүтээгдэхүүндээ анхаарлаа түлхүү хандуулах нь дамжиггүй бизээ.
Samsung энэ жил Galaxy цувралыг гаргаснаас гар утасны тэргүүлэгч үйлдвэрлэгч Nokia-ийн дээр гарч чадсан юм.
Дээрх шинэчлэлт GT-i9300 (S3) утсанд хийгдсэн байгаа бөгөөд үүнээс өөр загварын утастай хэрэглэгчид өөрсдөө шинэчлэлээ татаж авах юм байна.
Эх сурвалж: http://www.sanakae.com/