Дуучин Лэди Гага Америкийн загварын “Vogue” сэтгүүлийн ирэх есдүгээр сард гарах дугаарын нүүрийг чимжээ. Өдгөө тус сэтгүүлийн 120 жилийн ой тохиож буй. Өвөрмөц хэв маяг, хит дуунуудаараа олны танил болсон дуучин Лэди Гага өмнө нь “Vogue” сэтгүүлийн нүүрийг нэг бус удаа чимж байсан бөгөөд энэ удаад өвөрмөц, гайхалтай зургууд авахуулжээ. Лэди Гага тус сэтгүүлд авахуулсан нэг зурган дээрээ маш том ягаан өнгийн өдөн малгайнаас өөр юу ч өмсөөгүй бол нүүрний зурганд Африк маягийн үсний засал хийлгэж, биеийн галбирийг нь төгс харуулсан үзмэн ягаан өнгийн загасан хэлбэрийн даашинз өмссөн байна. Этгээд хэв маягтай дуучин Лэди Гага уг хоёр зурган дээрээ хөнгөхөн будалт хийлгэжээ.
Лэди Гага “Vogue”-д зочлов
Б.АНХТУЯА