БНСУ-ын Ерөнхийлөгч Японд айлчилна

Хуучирсан мэдээ: 2012.08.10-нд нийтлэгдсэн

БНСУ-ын Ерөнхийлөгч Японд айлчилна

Японы “Kyodo” мэдээллийн агентлагийн мэдээлснээр БНСУ-ын Ерөнхийлөгч И Мён-Бак болон түүний айлчлалын багийн гишүүд өнөөдөр буюу баасан гаригт Япон улсад айлчлах аж. Өмнөд Солонгосын Ерөнхийлөгчийн айлчлалын үеэр онцлох асуудал нь тус хоёр орны дунд маргаан дагуулсан арлын эзэмшлийн талаарх сэдэв байх юм байна. Сөүл, Токиогийн эрх баригчид Солонгосын хойг болон Японы арлуудын хооронд оршдог хадархаг хоёр арлыг эзэмших асуудлаар эртнээс маргалдаж байгаа. “Kyodo” мэдээллийн агентлагийн мэдээлснээр БНСУ-ыг дээрх арлыг эзэмших шийдвэрээ цуцлахыг Японы Засгийн газар шаардаж байгаа юм байна. Хэрвээ БНСУ-ын Засгийн газар дээх шаардлагыг хүлээн авахгүй бол хоёр орны хамтын ажиллагаанд сэв суулгасан асуудал болно хэмээн мэдээлжээ.
   

Э.АНХТУЯА
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж