Ой санамжаа алдсан хєрєнгєтнvvд

Хуучирсан мэдээ: 2010.05.14-нд нийтлэгдсэн

Ой санамжаа алдсан хєрєнгєтнvvд

Хорьдугаар зууны дунд vед Монголын баячууд, том толгой феодалууд хєрєнгєє хураалгасан. Тvvнээс хойш баячуудын тоо эрс цєєрч, олсон жаахан хєрєнгєє нуун дарагдуулж 70-аад жил аж тєрсєн нь Засгийн газрын 20 дугаар тогтоолд нам цохиулаад Монголын хєрєнгєтнvvд мєхєлд хvрэв. Харин XX зууны тєгсгєлєєр ганзагын наймаачид нь "эрийн цээнд хvрч", компани байгуулсаар єнєєдрийн олигархиудын "Загалмайлсан эцэг" мэндэлсэн юм. Одоо тэдний ихэнх нь тєрийн албаны янз бvрийн шатанд ажиллаж байна. Монгол Улс 2007 оноос эхлэн Авлигын эсрэг хуулийн дагуу тєрийн албан хаагчдын хєрєнгє орлогын мэдvvлгийг авдаг болсон.

Єнєєдрийн байдлаар тєрийн єндєр, албаны 268 хvн Авлигатай тэмцэх газарт, 53016 хvн байгууллагынхаа дээд албан тушаалтнуудад хєрєнгє орлогын мэдvvлгээ гаргаж єгч байна.
Авлигатай тэмцэх газар 2007 оноос хойш 1349 хvний хєрєнгє орлогын мэдvvлгийг нягталснаас 42 нь худал мэдvvлснийг тогтоожээ. Энэ онд хєрєнгє орлогоо дутуу буюу буруу мэдvvлсэн 16 тєрийн албан хаагчийг хариуцлага хvлээлгээд байгаа гэсэн мэдээлэл байна.

УИХ-ын Хууль зvйн хорооны гишvvд, Авлигын эсрэг бvлгийнхэн саяхан хєрєнгє орлогын мэдvvлгийн талаар нээлттэй сонсгол зохион байгууллаа. Уг арга хэмжээ хєрєнгєє "мартсан" хvмvvст хариуцлага хvлээлгэхийн ємнє vгийг нь сонсох боломж олгосон юм. Энэ vеэр Дорнод аймгийн Засаг дарга Ц.Жанлав єєрийн амьдардгаас гадна авч нєєцєлсєн дєрвєн орон сууцаа олчихоод бухимдаж сууна. Тэрбээр эдгээр орон сууцыг Засаг ноён болохоосоо ємнє "олсон" юм гэсэн. Нийслэлийн Гаалийн газрын дарга С.Цэцгээгээс хэд хэдэн компани олдсон ч уул уурхайн компани нєхрийнх, бусад нь хvvгийнх гээд хvлээж авахгvй байгаа. Мэргэжлийн хяналтын ерєнхий газрын ахлах байцаагч Ц.Бор хоёр орон сууцаа, Vндэсний аюулгvй байдлын зєвлєлийн ажлын албаны дарга Б.Хурц хоёр компани, орон сууц, автомашин хvртэл олдсон ч єєрийнх нь хєрєнгє гэдгийг хэрхэвч хvлээн зєвшєєрєхгvй байна. "МИАТ"-ийн захирал Р.Бат-Эрдэнэ 20 толгой vхрээсээ зугатаж "зарсан, vхсэн" хэмээн мэлзэж сууна. Худлаа бол муу ёр байгаа даа. АМГ-ын дэд дарга Б.Эрдэнэбилэг "МИАТ"-ийн захирал байхдаа шагнуулсан 73 сая тєгрєгииг, эхнэрийнхээ "Рийчкашмер" компанийн хамт таг мартсан. Сая сануулж єгєхєд "Эхнэр минийх биш. Албан ёсоор бvртгvvлээгvй байгаа" гэсэн нь эдээсээ биш эхнэрээсээ зугатсан шинэлэг арга барил байлаа.

Тєрийн нэр хvндтэй, єндєр хариуцлагатай албанд ажиллаж байгаа энэ хvмvvс хvснэгтийн нvд орхисон, эндvv зєрvv бичсэн гэсэн хариуцлагагvй тайлбар хийж байгаа нь ажилдаа яаж ханддагийн жишээ тєдийгvй тєрийг доромжилж байгаа хэрэг юм. Нєгєєтэйгvvр зах зээлийн эдийн засагт шилжээд 20 жил болж байгаа манай нєхцєлд тєрийн єндєр албан тушаалтнууд байтугай хvvхэд хvртэл задгай мєнгє ч хямгадаж сурах хэмжээнд боловсорсон. Тэгэхэд гэр бvлийнхээ компанийг мартсан, хувьцаагаа мэдэхгvй байна гэж ярьж байгаад хэн vнэмших ёстой юм бэ. Та бvхэн Билл Гейтс хєрєнгє оруулалтынхаа нэгээхэн хэсгийг, Роман Абрамович ємчилдєг багаа мартчихаж гэж сонссон уу? Vгvй л байхгvй юу. Vнэн хэрэгтээ машинаа угаалгачхаад мєнгєє тєлєхгvй нарийлдаг энэ цагийн баячууд чєлєєт цагаараа тєрийн албаны суудлыг зайдалж байна. Ийм єчvvхэн хvмvvсээс тєрєє салгаж, цэвэрлэж авах цаг болжээ.

У.Оргилмаа.
Улс төрийн тойм сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж