Олимпийн алтан медаль жингээ нэмсэн ч хольцийн чанараа алджээ. Тухайлбал 1904 оны олимпийн медаль нь 20 граммын жинтэй байсан бол өнөөгийн Лондоны олимпийн медаль нь 400 гр болжээ. Гэхдээ зуун жилийн өмнөх медаль цэвэр алтаар зутгагдсан бол өнөөдөр алтан медальд цэвэр алт нь 10 хувьтай байгаа гэнэ.
Лондонд суугаа Евроньюс агентлагийн сурвалжлагч Али Шейхолислами 1908 ба 1960 оны Олимпийн аваргуудын удмын Ник Хангерфордтой энэ талаар ярилцжээ. Ник Хагерфорд: “миний өвөө анх 1908 оны Лондоны олимпод оролцсон юм. Миний өвөө Перси Рис Британийн ногоон дээрх хоккейн багийн гишүүн байгаад алтан медаль авсан юм. …Энэ зурагт байгаа медаль бол 1908 оны олимпийн аварга Перси Рисийнх. Тэр үед алтан медалийг хоёр дахь удаа л гардуулж байсан онцлогтой. Ялагч тамирчинд титэм өмсгөж байгаа хоёр эмэгтэйг бид харж байна. Зэвс бурханд зориулсан эртний олимпийн тоглолтод ялагч нарт тийм маягаар шагналыг нь гардуулж байсан байх хэмээн Ник ярьлаа. Зуун жилийн өмнө Олимпийн алтан медаль 750 фунт стерлингийн үнэтэй байсан бол өнөөгийн медаль 400 фунтаар үнэлэгджээ.