Та мөнгөө хаана хадгалдаг вэ?

Хуучирсан мэдээ: 2010.05.14-нд нийтлэгдсэн

Та мөнгөө хаана хадгалдаг вэ?

Мөнгөө та хаана хадгалдаг вэ? Энэ асуултын хариу таны зан чанрыг зарим талаар тодорхойлж өгнө. 
    
Түрүүвч
Та мөнгөнд дуртай, мөнгө ч танд мөн адил. Гэхдээ тэр нь танд мөнгөө зарцуулах хүсэл байхгүй гэсэн үг биш. Үнэмлэх баримттай чинь хамт мөнгө байгаа нь авсан мөнгөөрөө л үнэлэгдэнэ гэсэн зарчим танд байдгаас  л тэр байх.

Үнэтэй түрүүвч
Таны санхүү сайтайг хариулна гэж бодож байгаа бол үнэтэй түрүүвч аваад бай. Хэзээ нэгэн цагт мөнгө түүнийг чинь үнэлэх болно.

Зээлийн карт
Та шинэлэг бүгдийг үнэлэдэг дэвшилттэй хүн юм байна. Тийм мөнгө таны хувьд баян чинээлэгийн бэлгэдэл. Тэр л таны хүслэн болсон мөрөөдөл байх нээ.

Хямдхан түрүүвч
Та бодож саналгүйгээр мөнгө зарцуулах дуртай, маргаашийн өдрийг бодохгүй сэтгэл амар хүн бололтой. Гайхалтай нь танд тухайн цагт хэрэгтэй мөнгө тогтмол байдаг.

Халаасандаа эсвэл шүүгээнд
Та мөнгөө халаас, номын завсар, ширээний нүд гээд л энд тэндгүй нуух дуртай юу? Та ядуурлаас айж явдаг нэгэн аж. Санааны үзүүр дэх тэр айдасаа солих хэрэгтэй. Үнэнээсээ ядуурал дагаад орж ирвэл яана даа.

Бүгдийг базаад л
Таны хувьд мөнгө хадгалах тусгай газар үгүй. Мөнгөн дэвсгэртийг базаж  аваад л та цүнхэндээ чулуулддаг. Танд мөнгө байнга дутагдалтайн илэрхийлэлт гэх үү дээ. Базсанаар мөнгөний хэмжээгээ “томсгож” буй нь тэр. Хэрэв та хөрөнгөжихийг хүсч байгаа бол мөнгөнд хүндэтгэлтэй хандахаас эхлэ!

Доллараар, еврогоор
Таны түрүүвчинд гадна дотны мөнгө зэрэгцэн байх нь танд маргаашдаа итгэх итгэл байхгүйг илэрхийлнэ. Валютын хэсэг тогтвортой амьдралд чинь хэрэгтэй байх. Ихээхэн хувиралтай амьдралд та валютад илүү итгэлтэй байдаг аж.

Ш.Самбуу

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж