О.Бурмаа Испанийн бөхөд ялагдлаа

Хуучирсан мэдээ: 2012.08.09-нд нийтлэгдсэн

О.Бурмаа Испанийн бөхөд ялагдлаа

Лондонгийн олимпийн наадмын чөлөөт бөхийн эмэгтэйчүүдийн 72 кг-ын жинд барилдаж буй Монгол Улсын Гавьяат тамирчин О.Бурмаа шөвгийн наймд 2009 оны дэлхийн аваргын хүрэл медальт, Испанийн бөх Майдер Ундатай барилдаж, 1-1; 2-1; 0-1 харьцаатай ялагдлаа. Харамсалтай нь манай бөхийг ялсан Майдер Унда хагас шигшээ барилдаанд Болгарын Станка Златева Христовад ялагдсан тул О.Бурмаа дахин барилдаанд зодоглох боломжгүй болж, энэ удаагийн олимпийн наадмыг үдлээ.

Ийнхүү өнөөдөр олимпийн наадмын дэвжээнд барилдсан Монголын хоёр бөх тэмцээнээ дуусгалаа.

Барилдааны бичлэгийг ЭНД дарж үзнэ үү.

С.ЦЭЛМЭГ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж