С.Бямбацэрэн дагаж барилдах боломжгүй боллоо

Хуучирсан мэдээ: 2012.08.09-нд нийтлэгдсэн

С.Бямбацэрэн дагаж барилдах боломжгүй боллоо

"Лондон-2012" олимпийн наадмын чөлөөт бөхийн эмэгтэйчүүдийн 55 эх орноо төлөөлөн зодоглосон ОУХМ С.Бямбацэрэн эхний барилдаандаа ялагдсанаар олимпийн наадмыг үдлээ. Тэрбээр сугалаа ёсоор эхний барилдаанд
Шведийн София Мэттссонтой барилдаж, 5-0, 2-0 харьцаатай ялагдал хүлээсэн билээ. Харин түүнийг ялсан Шведийн тамирчин дараагийн барилдаандаа Тунисийн бөхийг ялсан ч шөвгийн наймд ОХУ-ын бөх Валерия Жолобовад ялагдсан тул С.Бямбацэрэн дагах барилдаанд зодоглох боломжгүй болж байна.

С.ЦЭЛМЭГ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж